Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв
БНСУ-аас нутаг буцах монгол иргэдийг ‘COVID-19’ шинжилгээнд хамруулах боломжгүй гэв

БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-ыг хүлээн авч уулзаж, ‘COVID-19’ коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар манай Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулж, Улсын Онцгой комиссоос 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу БНСУ-д богино хугацааны визтэй очсон, хүндэтгэн үзэх шалтгаантай манай иргэдийг захиалгат нислэгээр нутаг буцаахаар ажиллаж буйг мэдэгдэв. Чингэхдээ манай Улсын Онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас гаргаж буй шаардлагын дагуу БНСУ-аас нутаг буцах монгол иргэдийг ‘COVID-19’ шинжилгээнд хамруулахад солонгосын талын дэмжлэгийг хүсэв. Мөн визийн хугацаа нь дуусгавар болж буй манай оюутнуудын визийн асуудлыг нааштай шийдвэрлэх талаар хамтран ажиллахыг хүсэв.

Элчин сайд Ли Ё Хун Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх талаар шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгааг үнэлэхийн сацуу БНСУ руу захиалгат нислэг үйлдэхтэй холбогдуулан монголын талаас тавьсан хүсэлтийг өөрийн улсын ГХЯ, Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын төв зэрэг холбогдох байгууллагуудад шуурхай уламжилж ажилласныг мэдэгдэв. Одоогийн байдлаар БНСУ-д ямар нэг шинж тэмдэг илрээгүй гадны болон дотоодын иргэдийг ‘COVID-19’-ийн шинжилгээнд хамруулахгүй байгаа тул дээрх нислэгээр ирэх монгол иргэдийг урьдчилан шинжилгээнд хамруулах нь хүндрэлтэй болохыг тайлбарлав. Харин иргэдийг онгоцонд суулгахаас өмнө эрүүл мэндийн байдлын талаар асуулга авах, 3 үе шаттайгаар халууныг хэмжих зэрэг бусад арга хэмжээг авахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Мөн БНСУ-д суралцаж буй, визийн хугацаа нь дуусгавар болж буй монгол оюутнуудын визийн асуудлыг харилцан адил байх зарчмын дагуу нааштай шийдвэрлэхийн төлөө байгаа гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан