Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв
Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, дараагийн иргэнийг онгоцонд суулгана

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу “МИАТ” ТӨХК Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг хийх бэлтгэл ажлаа хангаад байна.

Иймд тус нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд маргааш буюу 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу. Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана.

Тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг, 14 хоногт нийт 700000 төгрөг байна.

Төлбөр хийхдээ тухайн иргэний ОВОГ, НЭР, РЕГИСТРИЙН ДУГААР болон БАЙРНЫ ТӨЛБӨР гэдгийг заавал тодорхой бичихийг анхаарна уу.

АТМ-ээс төлбөрөө хийсэн тохиолдолд 99042699, 89045225, 99159079 дугаарын утаснуудад заавал холбогдоно уу.

Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Төлбөр төлөхдөө доорх загварын дагуу шилжүүлэг хийнэ үү.

1 Сэтгэгдэл
Манайхан үнэн арчаагүй юмаа. Мөнгөтэйгээ гайхуулаад гадаад явна, эх орондоо ирэхээр тусгаарлах байрны цонх хагалж, хаалга эвдэж зугтаана, архи ууна. эх орноо хайрлах сэтгэлгүй эргүү мулгуу новшнуудыг хорио цээрийн дэглэм зөрчвөл шууд 461 руу ачих хэрэгтэй. Урьдчилж мөнгийг нь төлүүлэх нь маш зөв арга байна. Өючний нууц үе 28-29 хоног гэж гадаадынэ хөгжилтэй улс мэдээлээд байна. Манайх 14 хоног тусгаарлах нь зөв юмуу. Хугацааг нь сунгах хэрэгтэй байна
Хамгийн их уншсан