Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
ОХУ-аас ирэх оюутнуудыг Алтанбулаг-Хиагт, Цагааннуур-Ташанта боомтоор хил нэвтрүүлнэ

Коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээний хүрээнд их, дээд сургуулиудыг зайны сургалтад шилжүүлэх тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Фальковийн 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн зөвлөмжийн дагуу тус улсын зарим их дээд сургууль цахимаар хичээллэх болоод байна.

Энэхүү арга хэмжээ хэрэгжиж эхэлснээр ОХУ-д суралцаж байгаа монгол оюутнууд болон монгол иргэд нутаг буцах тохиолдолд зөвхөн Монгол, Оросын хилийн авто замын Алтанбулаг-Хиагт, Цагааннуур-Ташанта боомтоор хил нэвтрүүлэхийг үүгээр мэдэгдэе.

Эдгээр хоёр боомтоос бусад боомтоор улсын хил нэвтрүүлэхгүй.

Нутаг буцах хүсэлтэй иргэд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газартай дараах утас, и-мэйл хаягаар холбогдож, дээр дурдсан боомтуудаар хил нэвтрэх тухайгаа урьдчилан мэдэгдэж бүртгэлд хамрагдсанаар хилээр саадгүй зорчих боломжтой:

1. Москва дахь ЭСЯ-ны Консулын хэлтэс

Утас: +74992411548, +74956906792 Гар утас: +79162133247

И-мэйл хаяг: moscow12@mfa.gov.mn mongolconsul@gmail.com

Фэйсбүүк: Посольство Монголии в РФ

2. Эрхүү хот дахь Ерөнхий консулын газар

Утас: +7 3952 342295 Гар утас: +7 914 895 0528

И-мэйл хаяг: irkutsk@mfa.gov.mn

Фэйсбүүк: Генеральное Консульство в Монголии в Иркутске РФ

3. Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар

Утас: +7(3012)220499 Гар утас: +79516224225, +79025337213

И-мэйл хаяг: ulan-ude@mfa.gov.mn

Фэйсбүүк: Улаан-Үд дэх Ерөнхий Консулын Газар

УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШУУРХАЙ ШТАБ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан