Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв
Ч.Улаан:Ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй байх зорилт тавьж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Ноолуурын салбар тодорхой цаг хугацаатай бизнес. Гуравдугаар сарын сүүлчээр түрүүчийн аймгууд ноолуураа бэлтгэнэ. Өнгөрсөн жил ноолуурын 25 орчим хувийг дотооддоо боловсруулж, 10 орчим хувийг бүтээгдэхүүн болгон экспортод гаргажээ.

Энэ жил цогц арга хэмжээний үр дүнд энэ байдлыг өөрчлөхөөр боллоо. Төр, засаг ноолуурын салбарт дэмжлэг үзүүлэхээр үндэсний үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгохоор Хөгжлийн банкаар дамжуулж 300 тэрбум төгрөгийг олгохоор тогтлоо. Мөн нэмэгдэл 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэх шийдвэр гарч байна. 

Ингэснээр ноолуурын 50 хувийг дотооддоо борлуулж, эцсийн бүтээгдэхүүн болгох боломжтой. нэг онцлог нь Хөгжлийн банкнаас зээлж байгаа зээлийн хүүг бууруулах. Өмнө нь 10-12 хувь байсан бол энэ жил Монгол банкнаас бодлогын хүүгээ бууруулсантай холбоотойгоор 10 хувь  болох бололцоо байгаа. Дээрээс нь төр засаг зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлж, ноолуур бэлтэх, бэлтгэн нийлүүлэгч үндэсний үйлдвэрүүдэд 3-5 хувийн хүүтэй зээл олгоно гэж тооцоо хийж байна. Дунд нь гарч байгаа зээлийн хүүгийн зөрүү болох 30 тэрбум төгрөгийг төр хариуцахаар болж бана.

Тиймээс ноолуур бэлтгэлээ төрийн зохицуулалттай хийхэд үйлдвэрүүд, мэргэжлийн холбоодтой хамтарч ажиллана. Ноолуур бэлтгэх үйлдвэрүүдийн нэрийг зарлана. Малчдадаа эргээд урамшуулал олгоно. Малчдаас бэлтгэх ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс бууруулахгүй байх зорилт тавьж байна" гэлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан