Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв
УОК 14:00 цагт хуралдаж сургууль, цэцэрлэгийн хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлэх эсэхийг эцэслэнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэх асуудлаар Эрүүл мэндийн яаманд хандсан тухайгаа мэдэгдсэн.

Covid-19 өвчний тархалтын нөхцөл байдал, Эрүүл мэндийн яамны саналыг үндэслэн Их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хориог сунгах эсэх саналаа Улсын онцгой комиссын хуралдаанд оруулна гэсэн юм.

Харин ЭМЯ-ны зүгээс 4 дүгээр cарын 30 хүртэл сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах нь зүйтэй гэж үзэж байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн. Учир нь, гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манайд улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ гэж үзсэн байсан юм.

Тэгвэл өнөөдөр Улсын онцгой комиссын хурал 14:00 цагт болох бөгөөд дээрх асуудлын эцэслэн шийдвэрлэнэ.

 

6 Сэтгэгдэл
бүүр болиод дараа жил дахин тус тусынхаа ангид сурах юмуу. нэг ёсондоо бүгд улирна гэсэн үг л дээ.
4/1нээс ороод тарах хугацаандаа тараад орох хугацаандаа 9/1нд орох хэрэгтэй ш дээ хүүхэд хичээлээсээ хоцороод байна теле хичээл чин аягүй хурдан заагаал ойлгосон юмуу үгүй юу алга болчхоно багштай амьд харилцаанд харьцвал илүү бх юмаа хүмүүс юу нэж боддог юм мэдэхгүй энэ жил улсын шалгалт ч өнгөрлөө гайтай хар өвчин юмаа
Sungh n dr surxaaas gadn ervvl bh n chuhal
Шийдвэртэй хариу гарсан уу
Сунгах нь зөв шүү дээ шууд амраасан ч болно .тв хичээл хийж бна
Tur zasgaas garah shidweree dagna da.
Шийдвэртэй хариу гарсан уу
Хамгийн их уншсан