Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
БНХАУ-ын хилээр гараад 8-20 цагийн хооронд буцаж орж ирэхгүй бол 14 хоног тусгаарлана

2019 онд уул уурхайн салбар улсын төсөвт 3.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн бол нүүрсний орлогоос 1.3 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Ингэхдээ өдөрт 800-1000 автомашин зорчдог байсан байна. 2020 он гарсаар хоёр сарын хугацаанд нүүрсний экспорт зогссон. Хэдийгээр хилээр гараагүй байгаа ч 4.2 сая тонн нүүрс Цагаан хадны боомт дээр нөөцөнд бэлэн, 70 автомашин тээвэр хийхэд бэлэн байна. БНХАУ-ын талаас хилээр нэвтэрч буй тээвэрчдээс асуумж бөглүүлэх, нүүрсний хэмжээ жинг тогтоох зэрэг шалтгаанаар орох, гарах хугацаа их шаардагдаж байна. Түүнчлэн тус улс теле камераар жолооч нарын халуун, биеийн байдлыг хянаж цааш нь төв гааль руугаа мэдээлж байгаа нь ихээхэн хугацаа алдаж байгаа гэлээ.

Цаашид орох, гарахад шаардагдах хугацааг богиносгох өдөрт 300-350 автомашин нүүрс гаргах боломжтой. Жолооч нарыг өглөө 8-14 цагийн хооронд БНХАУ-ын хилээр гарч 8-20 цагийн хооронд буцаж орж ирэх. Энэ хугацаанд машинаасаа буухгүй, хонохгүй байхаар зохицуулалт хийгээд байна. Хэрэв Хятадын талд хоновол заавал 14 хоног тусгаарлах шаардлагыг нүүрс тээвэрлэгч жолооч нарт тавьж байгаа юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

2 Сэтгэгдэл
Машинуудыг цөөн тоогоор гаргаж тэнд нь очер үүсгэлгүй, түрүүчийн машинууд орж ирэхээр дараагийнхыг нь гаргах зэргээр зохион байгуулах хэрэгтэй.
Оюутолгойн тээвэрт ямар ч өөрчлөлт ороогүй гэх юм даа, гэтэл 1тн нүүрс зэсийн баяжмалаас 100 дахин хямд буюу 1тн зэс 6000 доллар бол 1тн нүүрс 50 долларын үнэтэй, эрүүл ухаантай нь тунгааж бодоорой...
Хамгийн их уншсан