Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Шинж тэмдэг нь далд үед халдварыг илрүүлэх боломжтой “2019-nCoV Assay” оношлуур хандивлалаа

Барилга, үйлчилгээний чиглэлээр 20 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж буй “Сөүл групп” компанийн хамт олон өнөөдөр Улсын Онцгой комисст 1000 ширхэг хамгийн сүүлийн үеийн оношлуурыг хандивлалаа. БНСУ-ын Seegene компанийн үйлдвэрлэн гаргасан “2019-nCoV Assay” үндсэн оношлуурыг коронавируст халдварыг оношлоход хамгийн найдвартай төхөөрөмж хэмээн АНУ, ОХУ зэрэг дэлхийн улс орнууд нэвтрүүлээд байна. “Сөүл групп” компанийн захирал Д.Өнөрболор “Монголын төр засгийн зүгээс аюулт өвчний эсрэг үйл ажиллагааг бүх бололцооныхоо хирээр маш сайн явуулж байна. Миний бие гурван хүүхэдтэй ээж хүн, Монгол Улсын иргэний хувьд зүгээр хараад сууж чадсангүй. Дэлхийн улс орнууд хэрэглэж байгаа “2019-nCoV Assay” сайн чанарын энэхүү оношлуурыг авчрахад бидэнд тийм ч амар хялбар байгаагүй. Тусламжийн гараа сунгаж байгаа бүх байгууллага, хүмүүст баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье” гэсэн юм.
Өнөөдөр уулзалтанд МУИС-ийн Генийн инженерчлэлийн лабраторийн эрхлэгч эрдэмтэн, доктор О.Одгэрэл оролцсон. Тэрээр дээрх оношлуурын талаар “Дэлхийн улс орнууд төрөл бүрийн оношлуурыг үйлдвэрлэн хэрэглэж байна. Бусад оношлуур хоёр генийг илрүүлдэг бол энэхүү оношлуурын хувьд гурван генийг илрүүлдэг. Хамгийн гол нь тухайн хүн коронавируст халдварын тээгч болсноо мэдэхгүй, ямар нэг шинж тэмдэг илрээгүй далд үедээ байсан ч халдварыг илрүүлдэг оношлуур юм” хэмээн онцоллоо.


Уг оношлуурыг Seegene компанийн үйлдвэрлэн гаргасан машинд уншуулдаг. Манай улс өмнө нь ДОХ-ын чиглэлээр дээрх машиныг авч байсан учраас энэхүү оношлуурыг бүрэн ашиглах боломжтой. Тэр хэрээр коронавируст халдварын оношлуур, хүртээмж сайжирч байгаа талаар ХӨСҮТ-ийн дарга Д.Нямхүү танилцууллаа. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин “Сөүл групп”-ын хамт олны хандивласан 1000 оношлуур, Монголд суугаа Солонгос иргэдийн нийгэмлэгийн хандивласан 2000 оношлуур нийт 3000 ширхэг оношлуурыг ХӨСҮТ-д хүлээлгэн өгсөн юм. Тэрээр “Энэ цаг үед бид хоорондоо нягт харилцаа холбоотой хамтран ажиллах тэр дундаа эрдэмтэд, эмч нарын багтайгаа улам ойр ажиллах шаардлагатай байна. Бидэнд хамгийн сүүлийн үеийн оношлуур, апарат байна. Харин одоо тархалтыг нэмэхгүй байх, халдварын онош батлагдсан иргэдээ бүрэн эмчилж хамтын хүчээр энэ бүхнийг даван туулах нь чухал байна” хэмээн онцоллоо гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан