Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Олон улсын энх тайван, хөгжлийн төлөөх спортын өдөр

2014 оноос хойш НҮБ нь "Олон Улсын Олимпийн Хороо"-той хамтран жил бүрийн 4 сарын 6-ны өдрийг "Олон улсын энх тайван, хөгжлийн төлөөх спортын өдөр" болгон тэмдэглэж байхаар болсон юм.

Уг өдрийн хүрээнд спортоор дамжуулан энх тайвныг бэхжүүлэх, хөгжлийн алхмуудыг эхлүүлэх зэрэг санаачлагыг эргэн санах зорилготой. Цаашлаад спорт дахь тэгш байдал, тэгш оролцоо, спортын хөгжлийн арга замууд, бүх нийтийн оролцоо зэрэг олон талын ойлголтыг олон нийтэд сануулах, үйл хөдлөлд уриалдаг учиртай.

2001 онд тухайн НҮБ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннаны санаачлагаар "НҮБ дахь энх тайван, хөгжлийн төлөөх спортын алба"-ыг бий болгосон бөгөөд түүнээс хойш НҮБ нь спортоор дамжуулан дэлхийд энх тайвныг бэхжүүлэх, хөгжлийн алхмуудыг хийх цогц хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан