Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв
ЕБС, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийг 9-р сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх чиглэл өгчээ

Улсын Онцгой комиссын тогтмол үйл ажиллагаа явуулж буй шуурхай штаб хуралдаж байна.

“Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын талаар ОБЕГ-ын дарга, УОК-ын НБД генерал Т. Бадрал ажлын хувиарлалтаа хийж байна.

Нөхцөл байдал амаргүй байгааг харгалзан иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг дахин чухалчилж байна.

Мөн гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамжлах асуудлыг Ерөнхий сайд хэлсэн.

Түүнчлэн энэ иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдлээ сайн тооцоолж чартераар авч ирэхийг тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татахыг шуурхай штаб ЗГ-ын чиглэлийн дагуу ярилцаж байна.

Мөн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагаа 9-р сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлахыг Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу шуурхай штаб ярьж байна.

Маргааш Улсын Онцгой комисс энэ бүх асуудлаар хуралдана” хэмээн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ.

Хамгийн их уншсан