Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв
Санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь сонгуульд оролцохгүй гэж хариулжээ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тодорхой зөвлөмжүүдийг гаргаж, өөрийгөө болон бусдыг халдвараас хамгаалахыг уриалж буй энэ үед сонгуультай холбоотой олон нийтийн цугларалт, бөөгнөрөл үүссэнээр халдварын өвчлөлийг хяналтаас алдах, улмаар сонгуулийн ирц хүрэхгүй байх эрсдэл үүснэ гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

2020 оны 03-р сарын 25-ны өдөр ард түмэндээ хандан уриалга гаргаж,

· 2020 оны 04-р сарын 07-ны өдөр УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцож, гаргасан уриалгаа тайлбарлах замаар үг хэлсэн билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас сонгуулийг товлосон хугацаанд нь явуулах нь зүйтэй эсэх асуудлаар өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан олон нийтийн дунд санал асуулга явууллаа.

Санал асуулгыг 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 18:00 цагт эхлүүлж, 4 дүгээр сарын 13-ны 12:00 цагт хаав.

“Дэлхий нийтийг түгшээсэн коронавируст цар тахлын үед та эрсдэлд орж 2020 оны УИХ-ын сонгуульд саналаа өгөх үү?” гэсэн асуултад санал асуулгад оролцсон 31,935 хүний 52 хувь нь өгөхгүй гэж хариулсан байна.

1 Сэтгэгдэл
Зөв
Хамгийн их уншсан