Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
АН-ын Зөвлөл НӨАТ-ыг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг дэмжих нь зүйтэй гэж үзлээ

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр /2020-04-13/ хуралдаж дараах дөрвөн асуудлыг хэлэлцэн, сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал,

Нэгдүгээрт: Монгол улсын 2020 оны улсын нэгдсэн төсвийн 1-р улирлын зарлага болон бараа бүтээгдэхүүний  экспортын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийх, хяналт тавих, санал дүгнэлт боловсруулж УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулан байгуулах саналыг УИХ-ын даргад  хүргүүлэхээр албан бичгээ өглөө.

Хоёрдугаарт: Ардчилсан намын зөвлөлөөс коронавирусийн халдвартай холбоотойгоор эдийн засгийн яаралтай арга хэмжээг авах тогтоолын төслийг санаачилж, Засгийн газраас саналыг нь авахаар хүргүүлсэн. Төсөлд таван бүлэг, 38 арга хэмжээ тусгасан. Уг төсөлд Засгийн газар яаралтай саналаа өгөхийг хүссэн албан бичгийг хүргүүлнэ гэлээ.

Гуравдугаарт: Монгол улсаас гадаад улсад түр хугацаагаар зорчсон болон гадаад улсад сурч байгаа иргэдийн эрхийг хамгаалах нь Монгол төрийн хийх ёстой чухал ажлуудын нэг. Тиймээс авах арга хэмжээ, санхүүгийн талаарх тооцоо судалгааг ойрын хугацаанд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.

Дөрөвдүгээрт: УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн барьсан НӨАТ-ын 10 хувийг 5 хувь болгон бууруулах хуулийн төслийг Ардчилсан намын зөвлөл дэмжиж, өнөөдрийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцлээ.  НӨАТ-ын татварын эцсийн хэрэглэгч нь ард иргэд өөрсдөө байдаг учир коронавирусын цар тахлын үед иргэдээ эдийн засгийн хүндрэлээс хамгаалах гол арга хэмжээний нэг юм. Энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын жагсаалтанд уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай шийдвэрлэх учраас Ардчилсан намын зөвлөлөөс дэмжин ажиллах тухай мэдэгдлээ.

1 Сэтгэгдэл
НӨАТ-ыг 5 хувь болгож бууруулах бус буцаан олголтын хувийг нэмчихсэн нь дээрээ
Хамгийн их уншсан