Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Сонгууль 2020 – зайлшгүй унших ном хэвлэгдэн гаргалаа

 2020 оны Монгол Улсын Их Хурлын Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл, түүний итгэмжлэл олгосон албан тушаалтан, ажилтан, нэр дэвшигч, бие даан нэр дэвшигч, тэдгээрийн сонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүн болох менежер, шадар туслагч, ухуулагч, ажиглагч, сонгогчдод зориулсан “Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн гарын авлага”, “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн үед хэрэглэгдэх баримт бичгийн үлгэрчилсэн загвар, маягтууд” гэх номнуудыг худалдаанд гаргалаа.

Энэхүү гарын авлага, номнуудтай танилцсанаар 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр батлагдаж Монгол Улсад хүчинтөгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийг хэрхэн мөрдөх, хууль хэрэглээний талаар, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цагийн хуваарь, бусад хууль тогтоомжид Сонгуулийн хуулийг зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авахаар хуульчилсан эсэх, зөвшөөрсөн болон хориглосон үйлдэл, нэр дэвшигч болон түүний багийн гишүүд өөрийн эрхээ зөрчигдөхөөс хэрхэн сэргийлэх, хэнд, хаана, ямар байдлаар гомдол, мэдээлэл, хүсэлт, санал гаргах, сонгуулийн үед зайлшгүй хэрэглэгддэг гэрээ, хэлцлийн загварыг бүгдийг нэг дороос бүрэн авах боломжтой юм.

 

 

Эдгээр номын зохиогчид хуульч мэргэжилтэй бөгөөд өөрсдийн мэргэжлийн тус нэмрээ оруулах зорилго өвөртлөн энэхүү бүтээлүүдийг гаргажээ

 

Эдгээр номын зохиогчид хуульч мэргэжилтэй бөгөөд өөрсдийн мэргэжлийн тус нэмрээ оруулах зорилго өвөртлөн энэхүү бүтээлүүдийг гаргажээ. Ингэхдээ товч, тодорхой, ойлгомжтой, хэрэглэгдэхүйц байх талаас нь онцгой анхаарч, урд ажиллаж байсан туршлага дээрээ тулгуурлан үүсч болзошгүй нөхцөл байдлыг тооцоолон хүсэлт, өргөдөл, гомдол, мэдээлэл, гэрээ, нэхэмжлэлийн загваруудыг боловсруулж оруулжээ.

 Монгол Улсын 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулиар Монгол Улс нь Парламентын засаглалтай орон бөгөөд Улсын Их Хурал (Парламент)-ын сонгуулийг 4 жил тутамд явуулж, 76 гишүүнийг сонгон бүрдүүлэхээр заасан. Энэ удаагийн Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулинд Монгол Улсын Их Хурлын 76 гишүүнийг олон мандат, томсгосон тойргоос сонгохоор хуульчилсан ба 2020 оны 6 сарын 24-ны өдрийн лхагва гаригт сонгуулийг зохион байгуулахаар товлосон.

 

Товч, тодорхой, ойлгомжтой, хэрэглэгдэхүйц байх талаас нь онцгой анхаарч, урд ажиллаж байсан туршлага дээрээ тулгуурлан үүсч болзошгүй нөхцөл байдлыг тооцоолон хүсэлт, өргөдөл, гомдол, мэдээлэл, гэрээ, нэхэмжлэлийн загваруудыг боловсруулсан

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль батлагдсанаар урьдах хуулиудаас зарчмын шинж чанартай хэд хэдэн өөрчлөлтүүд орсон. Тухайлбал Авилга, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн хүн нэр дэвшихгүй, нэр дэвшигчийн үнэмлэхийг нь гардуулсан өдрөөс сонгуулийн сурталчилгаа эхлэх тухай, Сонгуулийн хандивыг нэмэгдүүлсэн, цахим орчинд бусдыг гүтгэх, доромжлохыг хориглосон зэрэг болон бусад хэд хэдэн өөрчлөлтүүд орсон. 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Зөрчлийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж Улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг 36 зөрчлийг дурдаж тэдгээрт тодорхой хариуцлага ногдуулахаар хуульчилж өгсөн. Эдгээр зөрчлийг 8 байгууллага, эрх бүхий албан тушаалтан шалган, шийдвэрлэж ажиллахаар байгаа юм.

“Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн гарын авлага”, “Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн үед хэрэглэгдэх баримт бичгийн үлгэрчилсэн загвар, маягтууд” гэх номуудыг номын бүх дэлгүүрүүдээр худалдаалж байна.

Холбоо барих утас: 70007669, 99066355, 99996756

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан