Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв
Д.ЭРДЭНЭБАТ:ААН БАЙГУУЛЛАГУУД ШАР МАХТАЙГАА ХАТАЖ БАЙНА

    УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийлээ. Ардчилсан намын зөвлөлөөс УИХ-ын дарга Г.Занданшатар болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт шаардлага хүргүүлж буйгаа хэвлэлийн хурлын үеэр танилцууллаа. Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат шаардлага хүргүүлэхийн өмнө ААН, иргэдийн дунд үүсээд байгаа онцлох гол анхаарах зүйлүүдийг дахин сануулж хэлэх нь зүйтэй байх хэмээв. Тэрбээр “Экспортын бүтээгдэхүүний борлуулалт сүүлийн хоёр сарын хугацаанд тасарч, төсөвийн орлого улам хүндэрч байгааг эрх баригчид төдийлөн ярихгүй өнгөрөөж байна. Ялангуяа нүүрсний борлуулалт өнөөдрийг хүртэл жигдэрч чадаагүй, гарч байгаа машины тоо, экспортын хэмжээ нэмэгдэх найдвартай хандлага байхгүй байгааг дахин анхааруулах ёстой байх. Өнөөдрийн байдлаар төсөвт 300-аад тэрбумын дутагдал алдагдал үүсээд байна. Гол анхааралтай ажиллах ёстой төрийн байгууллагууд бол, Гадаад хэргийн яам, Уул уурхайн яам, нэгжүүд гэж харж байна.

Ер нь энэ цар тахлын үед ААН байгууллагууд шар махтайгаа хатаж байна. Бид цаашдаа эдийн засгийн нөхцөл байдалд зайлшгүй анхаарахгүй бол эдгээр авч буй арга хэмжээ үр өгөөж муу байгааг онцолмоор байна. Үүн дээр дорвитой арга хэмжээ авахгүй бол эдийн засаг элгээрээ хэвтэнэ. Тариалан эрхлэлт, хөдөө аж ахуйг дэмжих 150 тэрбум төгрөгийн асуудлыг яаралтай шийдэхгүй бол тариаланчид бас хүнд байдалд орж, хүнсний дутагдалд орохвий гэсэн болгоомжлолтой байна.

Мөн иргэдийнхээ эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарах хэрэгтэй. Бид тайвширч болохгүй. Засгийн газраас зарим амралтын газар, фитнесийн үйл ажиллагааг сэргээх талаар хэлэлцэж байгаа аж. Үүнийг сайтар бодолцох хэрэгтэй. Яарч хөнгөн шийдвэр гаргах цаг биш.

Арчдилсан намаас гадаадад байгаа иргэдэд 500 ам.долларын тэтгэмж олгох санаачлагыг гаргасан. Оросоос ирсэн 13 оюутан нэг дор халдвар авч, тэднээс коронавирус илэрсэн нь гадаадад байгаа оюутнууд ямар эрсдэлтэй нөхцөл байдалд амьдарч байгааг харуулж байна. Коронавирусийн халдварын тархалтын эсрэг багц хууль боловсруулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Ардчилсан намын зөвлөлд энэ асуудлыг танилцуулаагүй. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын дарга хүртэл хариуцлагагүй хандаж, төсвийн зарим нэг эрхийг Засгийн газарт шилжүүлэх тухай хариуцлагагүй мэдэгдэл хийсэн. Үндсэн хуулиар УИХ-ын бүрэн эрхэд хамаарах зүйлийг Засгийн газарт хэн нэгэн шилжүүлэх ямар ч эрх байхгүй гэдгийг онцолмоор байна. УИХ дарга хийх ёстой зүйлээ хийх нь чухал, тэрнээс их хурлын гишүүдийн өмнөөс Үндсэн хууль зөрчсөн мэдэгдлийг хийж огт болохгүй" гэв.

УИХ дахь АН-ын зөвлөлөөс УИХ-ын дарга Г.Занданшатар болон, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. Бичигт “Шаардлага хүлээн аваагүйгээс үүсэх нийгэм эдийн засгийн сөрөг үр дагаврыг эрх баригчид хариуцна гэдгийг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан