Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Эрдэнэ:Энэ сонгуулийн дараа АН-д С.Зоригийн хэргийг эцэслэн шийдэх боломж олдоно гэж итгэж байна

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 20-ны өдөр төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр тохиодог билээ. Энэ эрхэм хүн амьд сэрүүн байсан бол өнөөдөр 58 нас хүрэх байлаа. Ардчиллаар овоглодог эрхмүүд уламжлал ёсоор өнөөдөр түүний хөшөөнд цэцэг өргөж, эргэн дурсан хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ "300 гаруй жил Монгол тусгаар улс байж чадаагүй.  Бид их гүрнүүдийн дарангуйлал дор 300 гаруй жил явж ирсэн. Тэгвэл 300 гаруй жилийн дарлалыг таягдан хаяж, Монголд, монголчуудад эрх чөлөө, тусгаар тогтнолыг авчирч өгсөн ардчилсан хувьсгалыг хийж чадсан нь энэ хүний түүхэн гавьяа. Бусад найз нөхдийнхөө хамтаар Ардчилсан хувьсгалыг хийж чадсан гэдэг утгаараа түүхэнд зүй ёсоор үлдэх хүний нэг гэж боддог, хүндэлж явдаг. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна. Энэ хүний үйл хэрэг улам цаашаа хөгжиж, улс орон маань улам хүчирхэгжинэ гэдэгт би итгэдэг.  Өнөөдөр энд ирж хүндэтгэл үзүүлсэн бүх хүн, сэтгүүчдэдээ талархал илэрхийлье.

Хэдхэн хоногийн дараа хэвлэлийн эрх чөлөөний өдөр болох гэж байна. Өнөөдөр Монголд хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн эрх зүйн байдал ямар байгаа билээ.  Сүүлийн үед сэтгүүлчдийн эрхэнд халдах, төрийн дарамтад оруулж, амыг нь хамхих гэсэн оролдлого их гарлаа. Энэ жил сэтгүүлчдийг хамгийн их шүүх, цагдаад дуудсан гэсэн тоо мэдээ гарч байна.  Энэ бол С.Зоригийн бидэнд авчирсан эрх чөлөө, тусгаар тогтнолд аюул учирч байгаагийн нэг хэлбэр. Хэвлэлийн эрх чөлөө гэдэг Ардчилсан улс орны амин судас юм. Тийм учраас үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, дөрөв дэх засаглалын эрх гэдэг маш чухал. 

Сая шинэ Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийн асуудлыг зохицуулахаар болсон. Хуучин Зөрчлийн хуулиар зохицуулж байсныг Эрүүгийн хуульд оруулж, эрх зүйн байдлыг нь хүндрүүлсэн. Энэ бол хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлж байгаа бодит заналхийлэл. Тиймээс АН хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн үг хэлэх эрхийн төлөө тууштай тэмцэх болно.

С.Зоригийн хэргээр улс төр хийж, замхруулж байсан хүн нь шууд хэлэхэд одоогийн хууль зүйн сайд.  АН энэ хүний хэргийн эцсийн хариуг гаргахын төлөө тууштай тэмцэж ажиллана, ажиллаж ч байгаа. Энэ хэрэгт ахиц гарах торгон мөчид будилуулдаг, ажлын хэсгийг тараадаг. Хууль зүйн сайд Ц.Нямдорж С.Зоригийн хэргийн ажлын хэсгийг 5 удаа тарааж байсан.  Энэ сонгуулийн дараа АН-д С.Зоригийн хэргийг эцэслэн шийдэх боломж олдоно гэж итгэж байгаа" хэмээлээ.   

7 Сэтгэгдэл
АН-хан засаглах явцадаа яаж сэтгуулчдийг баривчилуулж байлаа мартсан уу. Ард иргэдийг уг хэлэх жагсах эрхэнд салга Батуул лалар яаж халдаж байсанаа мартажээ гэж. Одоо АН хулгайч алуурчин гэдэгтэй агаар нэг сонсогддог болсон. Зала та нар.
Bidend ern ymar hamaa bna alsan hinen uuruu shu de
Хурандаа Мөрөн "...УИХ-д сонгогдвол дор нь энэ хэргийг илрүүлнэ"-гээд УИХ гишүүн болсон түүхэн молигдсон баримт байна.С.Эрдэнэ дарга эцсийн ганц мэхээ хийхээр шийджээ.Та бүгд одоо болноо.3 дагчид,биe даагчид сайн хүнээ нас харгалзахгүй/35-с дээш/дэвшүүльe.ХҮНД ТӨВӨГ БОЛЖ, ХӨГЖИЛД ЧӨДӨР БОДОХГҮЙ БАЙМААР...Хэвлэл мэдээлэл, сошиолоор цөөхөн "атаман"-ууд бараг л сонгогдчихсон юм шиг балайрах юм.Сонгогчид олон сонгуульд итгэл өгсөн...
ногоон эрдэнээ сайхан хуцна ш дээ
Ene aluurchin gemt heregten hulgaichaasaa salaagui tsagt tanai nam tui mai shuu l gej helii daa
Төрийн эрхийг өгвөл Зоригийн хэрэг шийдэгдэх юм гэнэ. Ёстой нөгөө хуцлаа л байна
сайхан хуцна ш дээ энэ нөхөр
Хамгийн их уншсан