Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
О.Баасанхүү:Ардчилсан намыг бүлэгтэй болгож, ард түмэнтэйгээ нэгдэж, хариуцлага нэхье

-УИХ-ын гишүүн О:Баасанхүү АН-ын гишүүнчлэлээ сэргээж, намын батлахаа авлаа-

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2020.04.22/ Ардчилсан намын гишүүний батлахаа УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнээс гардлаа. Тэрбээр 1994 оны гуравдугаар сарын 7-нд Ардчилсан намын гишүүнээр элсч байжээ.

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ: Манай нам 200 гаруй мянган гишүүнтэй хүчирхэг улстөрийн хүчин. Бид улс төрийн ээдрээтэй нөхцөл байдал, хэцүү цаг үетэй нүүр тулж байна. Хэт олонхийг бүрдүүлж буй МАН 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадаагүй. Мөн цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэхээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь үр нөлөөгөө өгөхгүй байна. 1994 онд манай намын гишүүн байсан О.Баасанхүү Ардчилсан намын гишүүнээр эргэн ирж, гишүүнчлэлээ сэргээж байгаад талархалтай байна. Түүний хувьд 1994 оны гуравдугаар сард  Ардчилсан намын гишүүнээр элсч байсан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Аливаа ардчиллын бүтээн байгуулалтад 300 жил хангалтгүй. Харин ардчиллыг устгахад гурван өдөр хангалттай гэдэг. Миний бие 1994 онд Ардчилсан намд элсч байсан. Одоогийн эрх  баригчид дөрвөн жилийн хугацаанд өөрсдийгөө өмөөрлөө. Сөрөг хүчнийг байхгүй болгочихож. Тиймээс сөрөг хүчин болох Ардчилсан намыг бүлэгтэй болгож, ард түмэнтэйгээ нэгдэж,  хариуцлага нэхье гэж энэ намд элсэж байна. Ардчилал бол  хүнийг нийгмийн гарал, итгэл үнэмшил, шашин шүтлэгээр нь ялгадаггүй. Ардчилсан нам болон журмын нөхөд надад  итгэл үзүүлж байгаад талархаж байна. Олон хүний эр зориг, амь, амьдралын үнэ цэнээр Монгол Улсад бий болсон Ардчилалд бодит аюул нүүрлэсэн. Үгээ хэлсэн сэтгүүлчээ зоддог, үнэнийг хэлсэн хэн нэгнийг нийгмээрээ гутаан доромжилж буй энэ нийгэмд эрх, эрх чөлөөнийхөө тэмцэх, тусгаар тогтнолоо баталгаажуулах зайлшгүй шаардлага үүсээд байна. Тиймээс ч иргэдтэйгээ хамтраад эрх баригчдаас хариуцлага нэхнэ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан