Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв
Б.Ууганбаяр:Эхний нислэгээр зөвхөн Сөүлээр дамжиж ирж байгаа транзит зорчигчдыг авчрахаар боллоо

Улсын онцгой комиссын 18 дугаар хуралдаанаар 04 дүгээр сарын 30-нд БНСУ руу, 05 дугаар сарын 02-нд ХБНГУ-ын Франкфурт хот руу тусгай нислэг үйлдэхээр шийдвэрлэсэн. Тэгвэл энэхүү шийдвэрт өөрчлөлт оржээ. Тодруулбал, УОК-ын Шуурхай штабаас саяхан мэдээлэл хийж дууслаа. Тус хурлаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр “Энэ сарын 30-ны нислэгт зөвхөн Сөүлээр дамжиж ирж байгаа буюу транзит зорчигчдыг авчрахаар боллоо. Харин тавдугаар сарын 1-ний нислэгээр Сөүлд байгаа иргэдээ авчирна. ХБНГУ-ын Франкфурт хот руу тавдугаар сарын 2-ны  өдөр нислэг хийж, Европт байгаа иргэдээ авч ирнэ" гэдэг мэдээллээ өглөө.

Энэ удаагийн тусгай үүргийн нислэгүүдээр ирэх иргэдийг шинээр бүртгэхгүй бөгөөд Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яамдаар дамжуулан Улсын онцгой комисст өнөөдрийг хүртэл ирүүлсэн нутаг буцах тухай 9000 гаруй өргөдөл, хүсэлтээс хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийн өргөдөл, холбогдох нотлох материалыг хариуцаж буй ЭСЯ-даар дамжуулан хүлээн авч УОК-ын Шуурхай штаб шийдвэрлэхээр болсон юм.

2 Сэтгэгдэл
Inchonii imergeshind baigaa humuus yaj tusgai uurgiin ongotsond hamragdah ve.medeh humuus ni yaraltai hariulaad uguuch
Тэр МАКын цэлмүүн гээд томчуулын үр хүүхдүүд ирэхнээ..дандаа томчуудын захиалгаар онгоц хөөрөх нээ
Хамгийн их уншсан