Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
У.Хүрэлсүх:Парламентад хулгайч нар биш сор болсон сэхээтнүүд суугаасай гэж хүсч байна

МАН сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүргүүллээ. Энэ үеэр Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Тэрбээр “Энэ удаагийн сонгууль хүндхэн нөхцөлд явагдах гэж байна. Энэ хүнд цаг үед БНСУ сонгуулиа амжилттай явуулж, иргэд нь 26 жил байгаагүй өндөр ирцтэйгээр сонгуульд оролцсон. Үүнтэй адилхан манай иргэд дөрвөн жилд нэг болдог сонгуульдаа идэвхитэй оролцоно гэдэгт Ерөнхий сайдын хувьд, ууган намын даргын хувьд итгэж байна.

Энэ удаагийн сонгууль шударга яваасай гэж хүсч байгаа. МАН бүх зүйлийг хуулийн хүрээнд хийнэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Бүх зүйлээ хуулийн хүрээнд хийнэ гэдгээ мэдэгдэхийг хүсч байна. МАН-ын мөрийн хөтөлбөрт хууль зөрчсөн нэг ч зүйл байхгүй гэдгийг хэлье. Өмнө нь хийж хэрэгжүүлсэн ажлуудыг бүрэн төгс хийж гүйцэтгэж дуусгах ёстой юм. Хүн рүү чиглэсэн олон асуудал байгаа. Мөрийн хөтөлбөр хуулийн хүрээнд ном дүрмийн дагуу хийгээд, хянагдсан.

МАН социал демократ нам. Тиймээс тэр үзэлдээ суурилан нийгмийн баримжаатай зах зээлийг хөгжүүлэх үзэл баримтлалтай, философитой мөрийн хөтөлбөр болсон.

Зарим намууд орон сууц амлаж байгаа нь хэзээ ч биелэгдэшгүй зүйл. Улсын авдарт хэдэн төгрөг, нөөц байгааг надаас илүү мэдэх хүн байхгүй байх. Тэр амлалтуудаа засаж залруулах байх. Улс төрийн намууд хэзээ ч биелэгдэхгүй амлалт өгч болохгүй. Ард түмэн ч итгэж болохгүй. Ард иргэд та бүхэн мөрийн хөтөлбөрүүдийг маш сайн уншаарай.

Намын даргаар сонгогдсоноосоо хойш намаа цэвэрлэнэ, төр засгаа цэвэрлэнэ гэж ярьж ирсэн. Энэ бодсон бодлого, зорилт хэрэгжиж байгаа. Цаашдаа ч бүрэн төгс хэрэгжүүлэхийн төлөө явна. Би Монгол Улсын парламентад хулгайч хүмүүс битгий суугаасай гэж бодож байгаа. Парламент бол манай ард түмний төлөөлөл болсон газар. Сор болсон сэхээтнүүд суугаасай гэж бодож байна.

Бүх салбарын төлөөлөл байгаасай гэж бас дотроо боддог. Ийм байж парламентад зөв бодлого гардаг. Залуу, дунд, ахмад үеийн төлөөлөл байх ёстой. Намын даргын хувьд өөрийнхөө багийг авч сонгуульд орно гэдгээ хэлье.

МАН дэнчин болгож аль нэг нэр дэвшигчээс мөнгө авахгүй. Хууль зөрчиж байгаа юм. Энэ бол мөнгөтэй хүн нэр дэвшиж, мөнгөгүй хүн дэвшиж болохгүй гэсэн утгатай. Мэдээж сонгуульд тодорхой хэмжээний мөнгө шаардлагатай. Нэр дэвшигчид тодроод хандив цуглуулах хуулийн хугацаандаа цугласан хандиваар сонгуулиа зохион байгуулах бүрэн бололцоо улс төрийн намуудад байгаа.

Мөнгөний сонгуулиа болъё. Алдаа дутагдал байсан уу байсан. Одоо үүнийгээ засч залруулъя. Хандиваа  юунд зарсан тайлангаа эргээд тайлагнах ёстой. Сонгуулийн мөнгө төгрөгийг хуулийн хүрээнд цуглуулж, хуулийн хүрээнд зарцуулж, эцэстээ ард түмэндээ тайлагнах ёстой” гэлээ.

3 Сэтгэгдэл
Монгол улсын 🇲🇳 ЕС сайн ажиллаж байгаа тул дэмжинээ. Хулгайчдыг буу оролцуулаарай.
JDUchin xulgaichuudaa zailuulaagui bj bitgii xudlaa yarildaaa,,,,
Чи өөрөө хулгайч
Хамгийн их уншсан