Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Д.Эрдэнэсувд:М.Энхсайханыг цагдан хорих явцдаа эрүүдэн шүүсэн гэдэг  нь ташаа мэдээлэл

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд олны анхаарлын төвд байгаа зарим хэргийн талаар мэдээлэл өглөө. Тодруулбал, М.Энхсайханд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг дараагийн шүүх хуралдаан хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болоод эрүүдэн шүүсэн гэх мэдээлэлд тайлбар өглөө.

Тэрбээр “Яллагдагч хүн тодорхой үүргийг хүлээсэн байдаг. Яллагдагчийн хувьд мөрдөн байцаах ажиллагаа дууссаны дараа хавтаст хэрэгтэй танилцаж эрхээ эдлээд, нотлох баримтуудыг хуулбарлан авсан байдаг. Түүний гэм буруугүй асуудлыг нь шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад тухайн нотлох баримтыг болон гэрчүүдийн мэдүүлэг, тодорхой шийдвэрүүдийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараасан. Энэ нь мөрдөн байцаах ажиллагааг задруулахгүй гэж баталгаа авч гарын үсэг зурсан хүний хувьд хариуцлагагүй үйлдэл юм. Тиймээс шүүхээс цагдан хорьсон. Прокурорын зүгээс шүүх хуралдааны явцад мөрдөн байцаалтын ажиллагааны нууцыг задруулсан, шүүхэд нөлөөлөх гэсэн байдалд нь хуульзүйн дүгнэлт хий гэсэн асуудлыг хөндөж тавьсан. Энэ асуудалд шүүхээс дүгнэлт хийгээд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа.

Цагдан хорих явцдаа эрүүдэн шүүсэн гэдэг мэдээлэл нь ташаа гэж хэлж болно. Нийслэлийн прокурорын газраас хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа яллагдагч нартай тогтмол уулзаж, санал хүсэлтийг нь сонсдог. Дөрөвдүгээр сарын 24-нд буюу өнгөрсөн баасан гарагт прокуророос М.Энхсайхантай уулзсан. Уулзалтын үеэр түүний зүгээс ямар нэгэн санал хүсэлт хэлээгүй бөгөөд хоолоо сайн идэж байгаа гэсэн хариулт өгсөн” гэлээ.

 

5 Сэтгэгдэл
Ish zailuul olssondool hooloo sain idsen bhdaa
Худлаа мэдээлэл цацсан бат үүл сдаг шалгаач
Дээрээс дохиосон бол яллаж л таараа дохио бол тушаал.зөрчвөл ажилгүй болгохоос эхлээд бөгсийг ухна .ан.ыг шүүж аж сонгуульд ялна
niigemd eruudsen 24n tsag suulgaagui enetr geed hudlaa medeelel tsatsaad baigaa salga gart bat.uuld yamar arga hemjee avahiin. hudlaa medeelel tavij ard tumniig buhimduulj baina
Дээрээс дохиосон бол яллаж л таараа дохио бол тушаал.зөрчвөл ажилгүй болгохоос эхлээд бөгсийг ухна .ан.ыг шүүж аж сонгуульд ялна
Gol zi enhbold geh huniig an songuuld oruulj bolohgui
Хамгийн их уншсан