Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Гурван удаагийн тусгай нислэгээр 807 иргэн эх орондоо хөл тавина

Иргэдээ гадаадаас татан авах ажлыг үргэлжлүүлэн зохион байгулахаар болсон билээ. БНСУ-руу хоёр, ХБНГУ-руу нэг нислэгийг тус тус хийнэ. БНСУ-руу хийх хоёр удаагийн нислэгийн нэгийг зөвхөн Солонгос Улсад байсан иргэдээр, нөгөөг транзит нислэгээр Сөүлээр дамжин Монгол Улсдаа ирж буй иргэдээр дүүргэж ялган тээвэрлэх юм.

Тусгай зориулалтын нислэгт суух иргэдэд ковид-19-ийн халдварын шинжилгээ хийлгэсэн байх шаардлагыг УОК-оос тавьж буй. Энэ дагуу Солонгос дахь Монгол иргэдэд Солонгосын тал шинжилгээ хийж өгч байгаа бол транзит нислэгээр Сөүлд ирсэн Монгол  иргэд шинжилгээнд хамрагдаж чадаагүй байх нөхцөл байгаа учир ийнхүү хоёр тусдаа нислэг зохион байгуулахаар болсон.

Тэгвэл дээрх нислэгүүдээр хэдэн хүн эх орондоо ирэх гэж буй талаар өнөөдөр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл өгсөн. Тэрбээр 86 настай хорт хавдартай иргэнийг авчрахаар болсныг мэдээлэл хийх үеэрээ дурдсан. Түүний өгсөн тоон мэдээллийг хүргэе.

4 дүгээр сарын 30 СӨҮЛ-УЛААНБААТАР /ТРАНЗИТ/

Нийт 7 улсаас 273 зорчигч ирнэ.

Тавдугаар сарын 1 СӨҮЛ-УЛААНБААТАР

Нийт 271 зорчигч ирнэ

Тавдугаар сарын 2 ФРАНКФУРТ- УЛААНБААТАР

Нийт 13 улсаас 263 зорчигч ирнэ

Ийнхүү гурван удаагийн нислэгээр нийт 807 иргэнээ татаж авахаар болсон байна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар нь ангилан, нотлох баримтаар баталгаажуулж хүмүүсээ сонгосон гэсэн юм.

10 Сэтгэгдэл
За за. Өчнөөн хүн ирж л байна шүү дээ. Ядарсан улс энэнээс илүү яах юм бэ. Эхнээсээ явж байвал дараа нь таны ээлж ирнэ гэж бодоод. Вирус гайгүй байгаа со гоос харин олон нислэг хийгээсэй гэж хүсээд л сууж бай. Тамын тогооноос гарч чаддагүйн үлгэр одоо ч хэвээрээ. Би нялх хүүхэдтэй гээд явж болох ч одоохондоо боломж байгаа учраас хэцүү нэг нь ч гэсэн явж байг хурдан олон нислэг хийгээсэй гээд бодоод л сууж байна.
Bolomjooroo ajillaj bn aa xuurxiis mini talarxaj suraa ard tvmen mini
Ажил эхлэж асуудал үүснэ. Сахилгаа , шараад идчихгүй, жаахан тэвчээртэй байх цаг ирсэн. Сайн муу ч гэлээ засаг төрийн шийдвэр,мэргэжилийн байгууллагын зөвлөмжөө дагаж, өнөөдөр байгаа нөхцөлдөө тохирч амьдрах нь чухал. Бидний эрх чөлөө,эрхлэж нялуурах нь багадаагүй.
1.Нэрийг ил тод зарлахгүйгээр хардлага, хэл ам тасрахгүй, 2. Өөрсдөө журамгаргачихаад өндөр настан, 2 настай баярыг хасч байгаа нь ямар учиртай, 3.Энэ янзаараа бол сонгуулиар сөхөрнө шүү МАН
Чаднаа
Турк улсын МОНГОЛЧУУД ч үнсэнд хаягдсан шалз шиг болжээ хөөрхий ...Энд бие муутай эмээ өвөө нар болон жирэмсэн нялх нойтон улаан цурав нялхас буцчах юмсан гээд өдөр бүр мэдээ сонсоод хүлээж байлаа ..За яах бэ удахгүй сайн цаг ирнээ ..Туркийн Монголчууд минь Сэтгэлдээ тэвчээртэй Зүрхэндээ нартай өөрсөдийгөө болон бусадыгаа сайн хамгаалаад л ард нь гарна шүү !!
Чаднаа
Оюутнууд нуль вирус
oyutan huuhduudee hurdan avah yostoi bhdaa. mungutei hurungutei utaanaas zugtaad yavsan ulsuud ni turuulj ireed bgaan bish bizde
Оюутануудыг нэн түрүүнд татаж авах хэрэгтэй.нас бага.төлбөрийн чадваргүй.ажил хийх боломжгүй.Онцгой байдлын үед дарга нар,чинээлэг бүлгийнхэн очёр дайрахгүй байх гэж найдья
Нэрсийг ил зарла.Мөнгөө багтааж ядсан УИХ гишүүн Содбилэг.архи үйлдвэрлэгч Цэрэнпунцаг заан.генерал Хурцын эхнэр .дарга баячуулын эхнэр хүүхдүүд гэх мэт задарсан улсын оронд ядарсан иргэдийг авчирах нь шударга ёсонд нийцнэ.
1.Нэрийг ил тод зарлахгүйгээр хардлага, хэл ам тасрахгүй, 2. Өөрсдөө журамгаргачихаад өндөр настан, 2 настай баярыг хасч байгаа нь ямар учиртай, 3.Энэ янзаараа бол сонгуулиар сөхөрнө шүү МАН
Оюутануудыг нэн түрүүнд татаж авах хэрэгтэй.нас бага.төлбөрийн чадваргүй.ажил хийх боломжгүй.Онцгой байдлын үед дарга нар,чинээлэг бүлгийнхэн очёр дайрахгүй байх гэж найдья
Хамгийн их уншсан