Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв
Д.Баттөр:Франкфуртаас ирэх тасалбарын үнийг 5 жилийн өмнөөс мөрдсөн тарифаар тогтоосон

УОК-ын Шуурхай штаб өнөөдөр мэдээлэл хийсэн билээ. Энэхүү мэдээллийн үеэр МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр тасалбарын үнэ өндөр байна гэсэн иргэдээс ирүүлсэн гомдол, саналд тайлбар өглөө. Тэрбээр "Улаанбаатар-Франкфурт чиглэл зургаадугаар сарын сүүлээр эхэлдэг байгаа. УОК-ын хүсэлт, шийдвэрийн дагуу бид Берлиний чиглэлээ Франкфурт болгон өөрчилж нислэг үйлдэхээр болсон. Энэ нислэгээр ирэх хүмүүсийн 50 гаруй хувь нь манай өөрийн үйлчлүүлэгчид. Өөрөөр хэлбэл, Берлиний чиглэлд тасалбараа авчихсан байсан хүмүүс.

Харин үлдсэн 30-40 хувь нь шинээр тасалбар авсан хүмүүс байгаа юм. Тасалбарын үнэ ойролцоогоор 725 евро байдаг. Энэ нь 2015 онд батлагдсан тариф. 5 жилийн өмнөөс мөрдөгдөж эхэлсэн гэсэн үг. Энгийн ангилалд 10 гаруй төрлийн тариф байдаг бөгөөд  400-900 еврогийн хооронд хэлбэлздэг. Тэгэхээр 725 евро гэдэг нь дунджаас арай дээгүүр үнэтэй юм. Эрэлт их байгааг хүмүүс мэднэ. Гэхдээ хүмүүс нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэхүү нислэг зөвхөн нэг талдаа үйлдэгдэх учир өмнө нь батлагдсан хуучин тарифаараа үйлчлэх нь зүйтэй юм байна гэж бид үзсэн” гэсэн юм.

Дашрамд сонирхуулахад, тавдугаар сарын 2-нд ФРАНКФУРТ- УЛААНБААТАР чиглэлийн нислэгээр  нийт 13 улсаас 263 зорчигч ирнэ.

1 Сэтгэгдэл
ternees hoish chin tasalbariin yne evropod hamaagui hyamd bolsonshdee
Хамгийн их уншсан