Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв
Ардчилсан нам УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа СЕХ-ноос авлаа

Ардчилсан нам 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох батламжаа СЕХ-оос хүлээж авлаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу нам, эвслүүд сонгуульд оролцох хүсэлтээ холбогдох баримт бичгийн хамтаар СЕХ-нд хүсэлтээ хүргүүлсэн. Улмаар СЕХ-ны 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Ардчилсан намыг 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэсэн тул батламжийг олгосон юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Ардчилсан намын 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн үндсэн бодлого бол "Өрхийг дэмжих өсөлтийн бодлого" юм. Аливаа төрийн үндэс бол өрх гэр бүл байдаг. Тиймээс ч Ардчилсан нам Монгол өрх бүрийг чинээлэг, аз жаргалтай, эрүүл саруул, эрх тэгш  амьдрахад чиглэсэн  дэмжсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ гэдгийг онцолъё. Бид 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд шударга ёсны зарчимд суурилж, эрх тэгш  оролцож, бусад улс төрийн намуудтайгаа шударгаар өрсөлдөнө. Мэдээж эрх баригч намын хууль бус үйлдлүүд одоо ч гарч байгаа. Гэхдээ Ардчилсан нам Сонгуулийн хуулийн зүйл, заалт бүрийг чандлан мөрдөж, энэ удаагийн сонгуульд амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан