Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв
СОНГУУЛИЙН ХОРООГ МАН-ЫН БҮЛГИЙН САНАЛААР БАЙГУУЛЖ БАЙНА

Нийслэлийн сонгуулийн хороо нь УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг батлахдаа хууль бус тогтоол гаргасантай холбоотой асуудлаарБаянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид мэдээлэл хийлээ.

       Тодруулбал, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 17.1-д заасны дагуу Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид хуралдан 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн А/28 дугаар тогтоолоор дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүний саналыг  Нийслэлийн сонгуулийн хороонд хүргүүлсэн. Гэвч Нийслэлийн сонгуулийн хороо нь 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн “Дүүргийн сонгуулийн хороо байгуулах тухай” 02 дугаар тогтоолоор МАН-ын бүлгийн саналыг 100% үндэслэн нэр бүхий 5 албан тушаалтныг дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд оруулан баталж илтэд хууль зөрчсөн үйлдэл гаргасан байна.

Энэ нь илтэд ашиг сонирхлын зөрчилтэй, хуулиар эрх олгогдоогүй байгууллагад давуу эрх олгосон, сонгууль зохион байгуулах байгууллагын үйл ажиллагаанд нам эвсэл хөндлөнгөөс оролцсонхууль зөрчсөн үйлдэл юм.

Энэхүү хууль бус шийдвэрийн талаар хуулийн дагуу холбогдох байгууллагууд болох Сонгуулийн Ерөнхий хороо, нийслэлийн Сонгуулийн хороонд тус тусгомдол гаргасан боловч одоог хүртэл хариу ирүүлээгүй байна.

Хууль зөрчин намын томилсон хүмүүсээр сонгуулийн хорооны бүрэлдэхүүнээ баталж байгаа энэ томилгоо нь 2020 оны ээлжит сонгууль МАН-ын сонгууль болох нь тодорхой харагдаж байна.

Дээрх сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд орсон албан тушаалтнууд нь Баянзүрх дүүрэгт 2016 оны орон нутгийн сонгуулиар хууль бус шийдвэр гарган будилуулсан туршлагатай төрийн албан хаагчдаас бүрдсэн МАН-ын томилгоо болох нь тод харагдаж байна.

Тиймээс УИХ-д нэр дэвшиж буй нийт нам, эвсэл, бие даагч нарт хандаж хэлэхэд энэ мэт хууль бус үйлдэлдийг таслан зогсооход бидэнтэй нэгдэхийг хүсэж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан