Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио тинто компанийн ТУЗ-ийн дарга Доминик Бартонтой уулзаж оюу толгой төслийн талаар санал солилцов Аутизмтай хүүхдүүдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийн хүрээнд аутизмын нөхцөл байдлын судалгааг хийж, танилцууллаа Н.Номтойбаяр: Энэ жил 1024 бөх барилдана. Долоодугаар сарын 10-ны өдөр 1, 2-ын даваа зохион байгуулагдана УИХ-ын дарга С.Бямбацогт ХБНГУ-ын Бундестагийн төлөөлөгчидтэй уулзлаа Сүхбаатар дүүргийн 30 гаруй мянган иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэг дороос авдаг боллоо БЗС-ийн түр орлон гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй суралцагчид ₮1.8 тэрбумын санхүүжилт олгожээ Эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтнуудын цалинг л нэмнэ Монгол хүүхдийн унших соёлыг төлөвшүүлэх, унших чадварыг сайжруулах нь боловсролын чанартай шууд холбоотой Улаанбаатар хотыг бизнес эрхлэхэд таатай, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхүйц, өрсөлдөх чадвартай хот болгон хөгжүүлэхийг зорьж байна Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа
Малчин өрхүүдэд ноолуурын урамшуулал болгож кг тутамд 20 мянган төгрөг нэмж олгоно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон Засгийн газрын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. УИХ-аас “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдаж, өнөөдрөөс үйлчилж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар ээлжит хуралдаанаа хийж, “Ковид-19” цар тахлын энэ үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийгмийн эзмэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай Засгийн газраас хэрэгжүүлэх хоёр дахь багц арга хэмжээний талаар хэлэлцэж, тогтоол баталжээ. Цар тахлын үед төсвийн зохицуулалт хийх зарим арга хэмжээний тухай тогтоол, Эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн халамжийг сайжруулах хоёрдугаар багц арга хэмжээний тухай хоёр тогтоолыг ийнхүү албан ёсоор гаргаж байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Энэхүү багц арга хэмжээнд дараах дөрвөн асуудлыг тусгасан байна. 

  1. 0-18 насны хүүхэд бүрт сар тутам олгодог 30 мянган төгрөгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлж, 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олгоно. Ингэхдээ 4 дүгээр сарын хүүхдийн мөнгө болох үлдэгдэл 70 мянган төгрөгийг нөхөж олгох юм.
  2. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, бага орлоготой 122 мянган иргэн сар бүр 16 мянган төгрөг авдгийг 32 мянган төгрөг, 118 мянган хүүхэд сар бүр 8 мянган төгрөг авдгийг 16 мянган төгрөг болгон хоёр дахин нэмэгдүүлнэ. Үүнийг 5 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олгоно.
  3. Нийгмийн халамжийн сангаас тэтгэмж авдаг 3600 иргэн сар бүр 188 мянган төгрөг авдгийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлнэ. Тодруулбал, хөгжлийн бэрхшээлтэй 42500 орчим иргэн, одой 116 иргэн, тэжээгчээ алдсан 16500 орчим иргэн, өрх толгойлсон эцэг, эх сар бүр 188 мянган төгрөгийн тэтгэмж авдгийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 288 мянган төгрөг болгоно. Үүнийг 5 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд олгох юм.
  4. Малчин өрхүүдэд ноолуурын урамшуулал болгож кг тутамд 20 мянган төгрөг нэмж олгоно.

Коронавирустай тэмцэх, эдийн засгийг эрчимжүүлэх хоёр дахь багц арга хэмжээг ийнхүү авч хэрэгжүүлж эхэллээ. Эдгээр дөрвөн арга хэмжээнд 793 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд төсвийн эх үүсвэрийг хөрөнгө оруулалт, урсгал зардлын болон цар тахлын үеийн хөл хөдөлгөөн хумигдсантай холбогдох хэмнэлтээс гаргаж байгаа болохыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. 

 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

3 Сэтгэгдэл
ноолуурыг хэн худалдаж авч байгаа билээ боловсруулдаг улсын үйлдвэр гэж байгаа билүү? тэгэхлээр энэ цаанаа хэний үйл ажиллагааг дэмжиж байна вэ гэсэн хардлага төрөөд байна
Баян олон ямаатай хүмүүсээ дэмжсэн арга хэмжээ болжээ.УИХ ын гишүүд сэтгэлийн хөөрлөөр сайн хүн болох гэж уралдаад түүхий шийдвэр заримдаа гаргах юм.ямаандаа бус тоологдсон хүндээ урамшуулал олгочихсон бол шударга байсан юм.
ноолуурыг хэн худалдаж авч байгаа билээ боловсруулдаг улсын үйлдвэр гэж байгаа билүү? тэгэхлээр энэ цаанаа хэний үйл ажиллагааг дэмжиж байна вэ гэсэн хардлага төрөөд байна
Ямаанд мөнгө олгож байгаа нь таалагдсангүй.Бусад арга хэмжээ нь болж байноо.1000 ямаатай баян хүн төсвөөс барагцаалбал 10 аад сая төгрөгийн урамшуулал авах юм байна.100 ямаатай борогхон амьдралтай хүн1 сая орчим төгрөг 10 ямаатай хүн 100 мянга орчм төгрөгийн урамшуулал авах юм байна.Хөрөнгөөр нь ялгаад урамшуулал өгчихөж байна гэж ойлгоход буруудахгүй.
Хамгийн их уншсан