Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
16 мянган ширхэг хатаасан далайн морь хураан авчээ
Перугийн цагдаагийнхан  хууль бусаар хил давуулах гэж байсан 16 мянган ширхэг хатаасан далайн морийг хураан авчээ. Эрүүл мэндэд нэн ашиг тустай гэгддэг энэ амьтныг барих нь хууль бус боловч Азийн орнуудад өндөр үнээр худалдаалдаг учир энэ төрлийн хэргийг зогсоож чаддаггүй байна. Өнгөрсөн онд дэлхий даяар 20 тонн хатаасан далайн морийг хууль бусаар хил давуулах гэж байсныг хууль хяналтынхан хураан авсан тоо байдаг.
 Далайн морийг Хятад, Япон зэрэг Азийн оронд уламжлалт анагаах ухааны түүхий эд болгон ашигладаг бөгөөд голдуу бэлгийн чадавхийг сайжруулах зорилгоор хэрэглэдэг гэнэ. Үүнээс гадна астма буюу багтраа, хоолойн халдварт өвчин, арьсны элдэв сорви, шархыг арилгахад ч тустай аж. Тиймээс хүмүүс далайн морийг амьдаар нь хатаагаад буцалсан усанд хандлах юм уу нунтаглаад тан болгож уудаг гэнэ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан