Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бүх сургууль, цэцэрлэг 9 дүгээр сарын 1-ний өдөр эхэлнэ Шатахууны татан авалт нэмэгдэж, ШТС-уудыг АИ92 шатахуунаар шуурхай хангаж ажиллах үүрэг өглөө Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай “Чөлөөлье” үндэсний санаачилгын цөм нь төрийн өмчит компаниудын шинэчлэлд чиглэж байна Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна У.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхлэхэд 3 хоног үлдлээ Салбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлыг ирэх даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ Шатахууны түгээлт ирэх долоо хоногт хэвийн болно гэв
Л.Мөнхтүшиг: Гадагшаа зорчих хүсэлтэй иргэд ГХЯ-нд их хандаж байна

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигийн өгсөн мэдээллийг тоймлон хүргэе.

“Москва -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоцоор өнөөдөр 170 иргэн ирсэн байгаа. Нэг настай хүнийг энэ онгоцоор авчрахаар бүртгэсэн байсан ч визээ удаан хугацаагаар хэтрүүлсний улмаас ОХУ-ын тал тэр иргэнийг онгоцонд суулгаагүй.  

Мөн ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг 05 дугаар сарын 26, 27-ны өдөр Алтанбулаг боомтоор татан авах ажлыг зохион байгуулж байна. Өнөөдөр, маргааш нийтдээ 594 оюутан залуус орж ирнэ гэсэн тооцоололтой байна. Тэднийг төмөр замаар тусгаарлах байрнуудад нь хүргэх юм. Өнгөрсөн хугацаанд ОХУ-аас нутаг буцах хүсэлтэй байсан 3000 гаруй иргэдээс ийнхүү татаж авч байна. Нэгдүгээр сарын 28-наас хойш Монгол Улсын хилээр нэвтэрсэн зорчигчийн тоо 62 мянга давсан. Үүнээс зохион байгуулалттайгаар татаж авсан иргэдийн тоо нь 8498. Өнөө өглөө эх орондоо ирсэн хүмүүсийг оруулаад энэ тоон мэдээллийг гаргасан. 30 улсаас иргэдээ татан авсан байна. ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг татаж авсны дараагаар дараагийн чиглэлийн татан авах ажлынхаа төлөвлөгөөг эцэслэн гаргана.

Мөн гадагшаа зорчих хүсэлтэй иргэд ГХЯ-нд их хандаж байна. Тэр дундаа БНХАУ-д зорчих хүсэлт тавьж байгаа нь дийлэнх хувийг эзэлж байна. 3 сарын 28-наас эхлээд БНХАУ гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр хэвээр мөрдөгдөж байгаа юм билээ. Тиймээс бид тус улс руу нэвтрүүлэх боломж бололцоо бидэнд байхгүй байгааг албан ёсоор хэлье.

Шенгений орнууд мөн адил гадаадын иргэдийг 6 дугаар сарын 15 хүртэл нэвтрүүлэхгүй гэдэг шийдвэр гаргасан байна билээ” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан