Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Франц ижил хүйстний гэрлэлтийг зөвшөөрөх үү
Францын Засгийн газар ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх тухай хууль санаачилж, ирэх аравдугаар сард үндэсний ассамблейдаа өргөн барихаар төлөвлөж байна. Хэрэв парламентаас энэ хуулийн төслийг баталвал ижил хүйстэн хосууд гэр бүлээ батлуулж, хүүхэд үрчлэн авах хууль ёсны эрхтэй болох юм.
Францын Ерөнхийлөгч Ф.Олландын мөрийн хөтөлбөрийн гол амлалтын нэг нь ижил хүйстний гэрлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрөх тухай байсан юм. Одоо тус улсын хууль тогтоох байгууллагын олонхийн суудлыг Ф.Олландын Социалист нам бүрдүүлж байгаа учир хууль ядах юмгүй батлагдана гэж ажиглагчид үзэж байна. Францчуудын дунд явуулсан олон нийтийн санал асуулгаар хүн амын олонх нь ижил хүйстний гэрлэлтийг дэмждэг нь харагджээ. Гэхдээ ижил хүйстэн хос хүүхэд үрчлэн авах тал дээр тэд өөр байр суурьтай байдаг гэнэ.
Франц улс бүр 1990-ээд оны сүүлчээс ижил хүйстэн хүмүүс хамтран амьдрахыг хүлээн зөвшөөрсөн боловч гэр бүл болохыг нь хууль ёсоор батлах гэсээр байтал Бельги, Голланд, Швед, Дани, Испани зэрэг Европын бусад орон тэднээс өмнө энэ төрлийн хууль гаргаж амжжээ. Францын өмнөх Ерөнхийлөгч Н.Саркози ижил хүйстний гэрлэтийг эрс эсэргүүцдэг байсан тул өмнөх Засгийн газрын үед энэ хуулийг батлах тухай хөндөх ч боломжгүй байжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан