Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ АВСАНГҮЙ

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Монголын Сагсан Бөмбөгийн Тамирчдын Холбоо, Монголын Волейболын Холбоо хамтран цар тахлын хорио цээртэй байгаа энэ үед хүнд байдалд ороод байгаа лигийн тоглолтууд болон бусад чухал тэмцээнүүдээ үзэгчгүйгээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин зохион байгуулах хүсэлтээ энэ оны 5 сарын 25-ны өдөр УОК, УОК-ын дарга, шадар сайд Ө.Энхтүвшин, МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хүргүүлсэн.

Тус хүсэлтийг хүлээж авах боломжгүй буюу тэмцээн зохион байгуулах зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн шийдвэр 5 сарын 29-ний өдөр гарсан бөгөөд шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дараа энэхүү албан бичиг МХБХ-нд ирлээ.

Цар тахалын улмаас түр зогсоод байсан дэлхийн томоохон бусад лигүүд хэдийн үзэгчгүй явагдаад эхлэсэн бөгөөд “Катар - 2022” ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд ч тун удахгүй болох тов гарлаа.

Энэ үед Үндэсний шигшээ багийн тамирчид формтой байх, бие болоод сэтгэл зүйн хувьд дараагийн өрсөлдөөнд бэлэн байх гол бэлтгэл нь өрсөлдөөн, тоглолт байх учиртай. Харамсалтай нь МХБХ-ны Дээд лиг болон 1-р лиг, Футзалын Дээд Лиг ийнхүү зогсонги байдалд орсон хэвээр үлдлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан