Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банк “Infosys Client Innovation Award-2020”-оос “Modern Technologies Led innovation” шагнал хүртлээ

Олон улсад программ хангамжийн нийлүүлтээрээ тэргүүлэгч “Infosys” компаниас зохион байгуулдаг “Infosys Client Innovation Award-2020” арга хэмжээнд Голомт банкийг 4 ангилалд нэр дэвшүүлснээс “Modern Technologies Led innovation” төрөлд Дижитал банк 5.0 болон UFC системүүдийг шалгаруулжээ. Тус арга хэмжээнд нийт 300 гаруй банкны бүтээгдэхүүн үйлчилгээг нэр дэвшүүлж, 2 сарын турш олон талын үзүүлэлтээр шалгаруулсны үр дүнд ийнхүү 2 дахь жилдээ дахин шилдгээр тодорлоо.

Дижитал банк 5.0 шинэчлэлээр интернэт банк, смарт банк аппликейшнээр хүргэж буй үйлчилгээнүүдээ хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан шинэлэг дизайн, хэрэглэхэд ойлгомжтой хялбар цэс, хиймэл оюун ухаанд суурилан хувийн санхүүгийн менежментийг хийх “Миний санхүү” модуль, AI чатбот болон бусад олон боломжийг олгож эхэлсэн билээ.

Харин UFC системийн тухайд гар бичмэл таних технологи, төрийн мэдээлэл солилцооны систем, харилцагчдад бүтээгдэхүүн санал болгох, QR код, багц бүтээгдэхүүн борлуулах зэрэг дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр харилцагчид үйлчлэх хугацааг багасгасан, олон системийг нэг дор төвлөрүүлж, үйлчилгээний процессыг хэмнэсэн, санхүүгийн үр ашигтай систем болсон юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан