Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Техник спортын төв бүрэн шинэчлэгдлээ

Монгол Улс спортын түүхнээ анх удаагаа 25 төрөлтөд “Green Games” олон улсын залуучуудын наадмыг ирэх жил эх нутагтаа хүлээн авах билээ. Наадмын хүрээнд улсын хэмжээнд хөл бөмбөгийн талбай, “Мөсөн өргөө”, Спорт цогцолборын ажлууд Буянт-Ухаагийн дэнжид сүндэрлэж эхэлсэн бол мөн 30 жилийн түүхтэй Техник спортын төвийг бүрэн шинэчлэх ажил өнгөрсөн оны 12 сард эхлэн 5 сарын хугацаанд хийгдлээ. Шинэчлэлийн ажлыг Green Games наадмын зохион байгуулагч “Улаанбаатар спорт менежмент” компани 100 хувь гүйцэтгэлтэйгээр улсын комисст хүлээлгэн өглөө. 1980 онд Герман улсын “Спорт-Техник” нийгэмлэгийн тусламжтайгаар буудлага спортын иж бүрэн цогцолбор төв байгуулагдаж ашиглалтад орсноор материаллаг баазтай болсон. Гэвч шинэчлэл засвар хийгдээгүй удаан явсан төвд тамирчдын бэлтгэл сургуулилт хийх орчин хязгаарлагдаж цаашлаад Монгол Улс олон улсын тэмцээн хүлээн авах боломжгүй байлаа. Засварлагдсан төв нь энгийн болон зэрэглэл өндөр өрөө, орчин үеийн саун душ, тамирчид байрлах өрөө, хоолны газар, ариун цэврийн өрөөнөөс гадна үндсэн танхимын дуу тусгаарлагч, цэвэр бохир усны шугам сүлжээг нийтэд нь сольж бүрэн шинэчилж чаджээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан