Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Венесуэлийн нефтийн үйлдвэрт гарсан галын улмаас 41 хүн амь алдлаа
Венесуэлийн нефть боловсруулах нэгэн үйлдвэрт пропан дэлбэрч түймэр гарсны улмаас 41 хүн амь алдаж орон сууцны 200 гаруй барилга өртсөн байна. Нийтдээ 121 хүн эмчид хандсаны  31-ийг нь эмнэлэгт хүргэснээс долоо нь хүнд байгаа гэж тус улсын Эрүүл мэндийн сайд мэдэгдсэн байна. Бямба гарагт дэлбэрэлт болж нефтийн хэд хэдэн агуулах сав галд өртсөн нь цэргийн хуаран, авто машины зогсоолд ойр байжээ. Нас барагсдын ихэнх нь нефтийн үйлдвэрийн ойр байрладаг Үндэсний гвардийн дайчид байжээ. Хэдийгээр гал сөнөөгчид байдлыг хяналтдаа авсан ч салхи ихтэй байгаагаас галыг бүрэн унтрааж чадаагүй байна.
Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес ослын улмаас амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж гурав хоногийн гашуудал зарласан байна.
Түймэр гарсан Амуай завод нь улсдаа томоохонд тооцогддог, хоногт 956 мянган баррель нефть боловсруулдаг Centro Refinador Paraguanа нэгдлийн гол үйлдвэр юм байна.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан