Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
“Samsung”-ийн бүтээгдэхүүнийг АНУ-д худалдаалах эрхгүй болгохоор “Apple” улайрч байна
АНУ-ын шүүхээс “Samsung” компанийг “Apple”-ийн бүтээгдэхүүнийг хуулбарласан хэмээн үзэж, нэг тэрбум ам.долларын торгууль тавьсны дараа тус компанийн хувьцаа ганцхан өдрийн дотор долоон хувиар уналаа. 2008 оноос хойш “Samsung”-ийн хувьцаа ингэтлээ унаж байсан удаагүй. Шүүхээс “Samsung”-ийн смартфон болон таблет компьютер нь зарим талаараа “Apple”-ийг хуулбарласан гэж үзсэн учраас тус компанийн зарим бараа бүтээгдэхүүний худалдаанд хориг ч тавьж болзошгүй байгаа юм. Энэ болгоомжлолоос үүдэн “Samsung”-ийн орлого ашиг буурна гэсэн таамаг хаа сайгүй тарж, улмаар хөрөнгийн зах зээлд ч нөлөөгөө үзүүлж эхэлсэн нь энэ.
“Apple”-ийн зүгээс хамгийн том өрсөлдөгчийнхөө гол зах зээл болох АНУ-д худалдаа хийх эрхийг нь хүчингүй болгох зорилготой байгаа бөгөөд энэ тухайгаа ирэх сарын 20-нд болох шүүх хурал дээр танилцуулах аж. Тэд “Samsung”-ийн өмнөх үеийн бүтээгдэхүүнээр зогсохгүй шинээр худалдаанд гараад удаагүй, хамгийн гүйлгээ сайтай байгаа Galaxy S3 загварын утсыг ч АНУ-д худалдахыг зогсоох хүсэлтэй байгаа аж. Хэрэв шүүх тэдний гомдол саналыг харгалзан үзвэл “Samsung”-ийн хувьд хүнд цохилт болох юм. Гэвч “Samsung”-ийн зүгээс үүнийг АНУ-ын зах зээлд ганцхан компанийн ноёрхол тогтоох гэсэн оролдлого хэмээн үзэж, давж заалдахаа мэдэгдсэн билээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан