Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Нагоя башёг үзэгчтэйгээр явуулахаар шийдвэрлэсний дагуу тэмцээн өнгөрсөн ням гаригт эхлээд байна

Японы сүмо бөхийн холбооны Удирдах зөвлөл их маргаан дундаас долдугаар сарын тэмцээн буюу Нагоя башёг үзэгчтэйгээр явуулахаар шийдвэрлэсний дагуу тэмцээн өнгөрсөн ням гаригт эхлээд байна.

Хэдийгээр Японд коронавирусын цар тахал төдийлэн буурахгүй байгаа ч мэргэжлийн бейсбол, хөлбөмбөгийн лигийн тэмцээн үзэгчтэй болж байгаагийн учир Сүмогийн холбоо ийм шийдвэрт хүрчээ. Холбооны зүгээс бөхчүүдэд хувцасны өрөө, ордонд орж, гарахад бөөгнөрөл үүсгэхгүй хоорондын зайгаа барьж барилдахаас бусад цагт масктайгаа байхыг үүрэг болгожээ. Мөн 10 мянган хүний багтаамжтай Кокүгикан ордонд ердөө 2500 үзэгчтэй байх бөгөөд урд нь дөрвөн хүн суудаг байсан зайд нэг үзэгч байхаар тооцсон байна. Үзэгчид ордонд орохдоо амны хаалттай байх бөгөөд халуунаа үзүүлнэ. Бас дэмждэг бөхөө гарахад хашгирахгүй, зөвхөн алга таших үүрэгтэй юм. Энэ журам тэмцээн эхэлсэн өдрөөс хэрэгжиж байгаа. Эхний өдрийн байдлаас харахад тэмцээний өнгө нэг л сонин. Хаврын башё цуцлагдсан. Бас тойргийн барилдаанууд болоогүйдээ ч тэр үү бөхчүүд нэг л жавхаа муутай юм шиг. Бөхчүүдийн ихэнх нь жин хассан, зарим нь жин нэмсэн ч харагдана лээ. 

Их аварга Хакүхо:

-Тавдугаар сарын башё өнжсөн. Тойргийн барилдаанууд тасалдсан. Дэвжээ хооронд хамтарсан бэлтгэл хийгээгүй болохоор тэрний бэлтгэл сайн гэж харах боломж алга. Башёгийн эхний таван өдрийн дараа бөхчүүд төсөөрлөөсөө гарах байх. Миний хувьд ч тийм байна гэсэн бол 

Какирюү аварга:

-Байнгын бэлт­гэл­гүйдэж хугацаа их алдлаа. Барилдана гэхэд нэг л сонин. Өөрийгөө  хүртэл ямар байгааг барилдаж байж мэдэхээс гэж байлаа. Үзэгчдийн танил сүмочдоос Точиазан, Соококурай болон монголчуудаас Серо Өнөболд нар зодог тайлжээ. Харин цагтаа озеки цолтой барилдаж макүүчийд нэг удаа түрүүлсэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ гэмтлийн улмаас сандамэ зиндаа хүртэл унасан ч шантралгүй барилдсаар сая дээд зиндаандаа эргэн ирж эхний өдөр сайхан барилдаж давлаа. Энэ башёгийн макүүчий зиндаанд манай таван сүмоч хүч үзэж байгаа. Эхний өдөр Хакүхо, Тамаваши, Тэрүнофүжи нар давж Крибияма Б.Лхагвасүрэн, ёкозүна Какирюү нар унасан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан