Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Дэлхийн банкны төлөөлөгчидтэй цахимаар уулзалт хийлээ

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Дэлхийн банкны Монголыг хариуцсан багийн ахлагч,  эрчим хүчний ахлах мэргэжилтэн Петр Йохансен нарын Дэлхийн банкны төлөөлөгчидтэй цахим уулзалт хийлээ. Уулзалтад Эрчим хүчний яамны бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван, Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга  О.Бавуудорж нар байлцлаа. Дэлхийн банкны Монголыг хариуцсан багийн ахлагч,  эрчим хүчний ахлах мэргэжилтэн Петр Йохансен Монгол Улсад сонгуулийн үр дүнгээр шинэ Засгийн газар эмхлэн байгуулагдсан ч Эрчим хүчний салбар дахь Дэлхийн банкны хамтын ажиллагаа хэвээр үргэлжилнэ гэдэгт итгэж байгаа бөгөөд Монгол Улсын Эрчим хүчний сайд Н.Тавинбэхэд баяр хүргэн, амжилт хүслээ. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Монгол Улсын Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулж, хамтран ажиллаж буй Дэлхийн банкинд талархалтай хандаж байгаагаа илэрхийлж, цаашид хамтран ажиллах төсөл хөтөлбөрийн талаар санал солилцлоо.

Цахим уулзалтын үеэр “Эрчим хүч - 2” төсөл болон Ховд аймгийн Мянгад сумын дэд станцыг түшиглэн барих 10МВт-ын нарны цахилгаан станц барих ажлыг эрчимжүүлэх талаар ярилцаж, усан цэнэгт станцын Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ боловсруулах техникийн туслалцааны талаар тодрууллаа. “Эрчим хүч - 2” төслийн хүрээнд “ЭБЦТС” ТӨХК-д 16.187.000 ам. доллар, “БЗӨБЦТС” ТӨХК-д  25 сая ам.доллар, “ЦДҮС” ТӨХК-д 630.000 ам.долларын санхүүжилт буюу нийт 54.400.000  ам.долларын санхүүжилт хийгдэх юм.  Мөн  түгээх сүлжээний алдагдлыг бууруулах хүрээнд шинэчлэлийн ажлууд хийгдэнэ.

Дэлхийн банк Эрчим хүчний яамны хүсэлтийн дагуу Усан цэнэгт станцын ТЭЗҮ-г боловсруулахаар ажиллаж байгаа ба Хэрлэн голын дагуу усан цэнэгт станц барьж байгуулах боломжтой газрын судалгааг хийж ирүүлээд байна. Мөн Баянхонгор аймгийн Байдраг гол дээр усан цэнэгт станц байгуулах боломжтой газрыг олж тогтоон Дэлхийн банкны судалгааны  ажилд хамруулахаар илгээгээд байна. 

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдах эрчим хүчний салбарын бодлого төлөвлөлт  хийгдэж байгаа үед Дэлхийн банк болон Монгол Улсын Эрчим хүчний яам хоорондын хамтын ажиллагааны талаар  цахим уулзалт хийж байгаа нь ач холбогдолтой болохыг онцоллоо.

 

 

 

1 Сэтгэгдэл
Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
Хамгийн их уншсан