Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монгол-Солонгосын хамтарсан “ХАБ” байгуулахаар боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацийн газар, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлтэй хамтран БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам, түүний харьяа Солонгосын гарааны бизнес эрхлэгчдийн хөгжлийн хүрээлэнтэй Шинэ Яармаг дэд төвийн В блокд 1000 мкв бүхий талбайд өндөр технологи, инновацийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, шинжлэх ухаан, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн Монгол, Солонгосын хамтарсан “ХАБ” байгуулах чиглэлээр 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдөр Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.

Улмаар БНСУ-ын Засгийн газрын холбогдох агентлагаас 2020 оны долдугаар сарын 08-ны өдөр “Монгол-Солонгосын гарааны бизнесийг дэмжих төв” байгуулах төсөл шалгарсан тухай албан ёсны мэдэгдлийг ирүүлээд байна.

Төслийн хүрээнд:

         - Стартапыг дэмжих мэдлэг олгох мөн холбогдох боловсролын хөтөлбөрийг Монголд нутагшуулан ажиллах хүрээнд энтрепренер боловсрол, хурдасгуур, инновацийн хүний нөөц, гарааны бизнес эрхлэгч нарыг Монгол, Солонгосын мэргэшсэн экспертийн баг хамтран хөгжүүлэх,

       - Монгол-Солонгосын бизнесийн орчинг сайжруулах, хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбож ажиллах хүрээнд мэдлэг, мэдээлэл мөн сайн туршлагыг солилцох, инновацийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, түүний эргэх хөрөнгийг нэмэгдүүлэх, гарааны бизнес хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлуудыг хэрэгжүүлнэ.

Ингэснээр, Монгол Улсад гарааны бизнесийн эрүүл экосистемийг бий болгох, ээлтэй хууль эрх зүйн орчинг цогцлоох ба НҮБ-ийн Тогтвортой Хөгжлийн Зорилт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын биелэлтийг хангах юм.

 

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

1 Сэтгэгдэл
Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
Хамгийн их уншсан