Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
2008 оны энэ өдөр Э.Бадар-Ууган Олимпийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болж байв

МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбатын Бадар-Ууган өнөөдөр буюу 2008 оны наймдугаар сарын 24-ний өдөр Бээжингийн олимпийн тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбаагаа мандуулж олимпийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн болсон билээ. Тэрбээр зуны XXIX олимпын наадмын боксын тэмцээний 54 кг-д хүч, хурд, ур чадвараа сорихдоо эхний тойрогт Мексик улсын боксчин Оскар Вальдезийг 15:4 -өөр, хоёрдугаар тойрогт Ирландын боксчин Жон Жо Невинийг хоёр удаа хүнд цохилтод /нокдаун/ оруулж 9:2-оор тус тус ялж, дараа нь Ботсван улсын тамирчин Хүмисо Игкополенгийг 15:2-оор илүүрхэн ялсан юм. Улмаар хагас шигшээ тулаанд Молдова Улсын боксчин Вячеслав Гожаныг 15:2-оор мөн л илт давамгай ялсан юм. Олимпийн аварга Э.Бадар-Ууганы хувьд 13 настайгаасаа дасгалжуулагч Д.Ганзориг /Монгол Улсын гавьяат дасгалжуулагч/-ийн шавь болж боксын спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд 10 жил энэ спортоор уйгагүй хичээллэн амжилтаа ахиулсаар, 2008 онд Бээжингийн зуны ХХIХ олимпын наадмаас хоёр дахь алтан медалийг эх орондоо авчирж, боксын спортоор олимпийн алтан медаль хүртсэн анхны тамирчнаар тодорч монголчуудаа баярлуулсан алдартан билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан