Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ Г.Занданшатар: Хүнсний хувьсгалыг үргэлжлүүлнэ “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 2025 ОНЫ 12 САРЫН 12-НЫ БАЙДЛААР 1,6 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ТАТВАР ТӨЛӨӨД БАЙНА Фото сурвалжилга: Хотын нэг өдөр Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа “ИХ ТҮМЭН САНААЧИЛГА” ХӨТӨЛБӨРИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗӨВЛӨЛИЙН 16 ДУГААР УУЛЗАЛТ БОЛЛОО СУРАГЧДЫН ДУНД "ETT-HERO 15/15" АЯЛАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА 2025 ОНЫ НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Евразийн эдийн засгийн холбоотой байгуулах худалдааны түр хэлэлцээрийг соёрхон батлах болон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв
“Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг МҮОХ дэмжиж ажиллана  

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, НҮБ-ын "Тогтвортой хөгжлийн зорилго 2030"-ын хүрээнд Монгол Улсад анхлан зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам” ирэх оны 9 дүгээр сард Монгол Улсад болно. НҮБ-ын гишүүн 190 гаруй улсын тамирчид нээлттэй оролцох уг тэмцээн нь спортын 22 төрөлтөд болох юм. Өнөөдөр энэхүү наадмыг зохион байгуулагч Улаанбаатар спорт менежмент ХК

-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир, Монголын Үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нар хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ.

Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр:

“Монгол Улсад спортын менежмент хийх, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах компани байгуулагдсанд сэтгэл өндөр байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам” манай улсад зохион байгуулагдаж байгаад МҮОХ болон хувийн зүгээс нэн таатай хүлээн авч, хамтран ажиллахад сэтгэл өндөр байгаагаа илэрхийлэх нь зүйтэй байх. Тэр дундаа энэхүү наадмаар дамжуулж хүүхэд залууст хорт зуршлаас сэргийлэх, эх дэлхийгээ хайрлах үзлийг түгээх болон спортын шинэ ордон, хөлбөмбөгийн талбай, усан спортын төв, Мөсөн өргөө зэрэг бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байгаа нь нэн сайшаалтай хэрэг юм. Монголын Үндэсний олимпийн хорооны зүгээс ирэх онд зохион байгуулагдах “ Олон улсын залуучуудын ногоон наадам”-ыг бүх талаар дэмжин ажиллах болно” гэдгийг энэ үеэр онцоллоо.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан