Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Хакүхо М.Даваажаргал нар цахимаар ярилцлаа

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны Ерөнхийлөгч, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, "Токио-2020" олимпийн наадамд оролцох Монголын багийн элч, мэргэжлийн сүмо бөхийн их аварга Хакүхо М.Даваажаргал нар өнөөдөр/2020.09.07/ цахим албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Монголын багийн элч М.Даваажаргал нь МҮОХ-ны шинэ Ерөнхийлөгчид баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн, Зуны XXXII олимпийн наадам зохион байгуулагдах Япон улсын нийслэл Токио хот дахь цар тахлын нөхцөл байдлын тухай мэдээлэл хүргэв.

Мөн МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны Гишүүн Б.Баттүшигийн санаачлан хэрэгжүүлж буй, "Токио-2020" олимпийн наадмын үеэр эх орноо сурталчлах зорилготой “Монгол өргөө” /Mongolia House/ төслийг хэрэгжүүлэхэд түлхүү дэмжин ажиллахаа илэрхийлэв.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Монголын багийн элч М.Даваажаргал нар цар тахлын энэ үед тамирчдын сэтгэл зүй болон бэлтгэлжилтийн түвшинг хангах тал дээр харилцан санал солилцсон бөгөөд мөн энэ удаагийн цахим уулзалтаар дамжуулан тамирчдад өөрсдийн туршлага, арга барилаа хуваалцаж, Монголын баг тамирчдад өндөр амжилт хүсэн ерөөв.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан