Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, урт хугацаатай репо санхүүжилтийг зах зээлд гаргахаар болсон талаараа танилцууллаа

Одоогийн зах зээл дээрх репо санхүүжилт нь 14 хоногийн хугацаатай бол шинээр гаргаж байгаа нь хоёр жилийн хугацаатай байх юм байна. Энэ талаар Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван дараах тайлбарыг өглөө. 

Тэрбээр "Цар тахлын үед дэлхийн төв банкууд зах зээл дээр урт хугацаатай санхүүжилтийн хэрэгслийг гаргаж, түүгээрээ дамжуулан цар тахлын үед ашгиж байгаа эдийн засгийг дэмжих бодлого барьж байна. Монголбанк ч мөн энэ хэрэгслийг хугацаа алдалгүй зах зээлд нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзсэн. 

Энэ хүрээнд арилжааны банкууд дээр байгаа сайн зээлийг үнэт цаасжуулах ба үнэт цаасжуулсан портфолиог Монголбанк худалдан авч, тэр мөнгөө бодлогын хүүн дээр нэмэх нь 0.5 хувийн хүүтэйгээр эргүүлэн арилжааны банкуудад урт хугацаатай санхүүжилт олгох юм. Ингэснээр арилжааны банкууд хэрэглэгчдэд сарын нэг хувиас хэтрүүлэхгүйгээр зээл олгох боломжтой болно гэж үзэж байна" гэлээ. 

Энэхүү санхүүжилтийг Монголбанкнаас дөрөвдүгээр улиралд багтаан хийнэ гэдгийг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин хэлээд "Арилжааны банкуудын уул уурхайн бус экспортын салбарын ААН-үүд болон ЖДҮэрхлэгчдэд олгосон хэвийн зээлийг багцлан үнэт цаасжуулах замаар хоёр хүртэл жилийн хугацаатай санхүүжилт олгохоор болсон. Энэхүү санхүүжилтийн хүү нь бодлогын хүүн дээр нэмээд 0.5 нэгж хувийн хүүтэй олгогдоно. Цаашаа банкууд өөрсдийн ашиг буюу бидний тооцоолж байгаагаар 3 орчим хувийн хүү нэмээд уул уурхайн бус экспортын салбар болон ЖДҮ эрхлэгчдэд 11.5%-ийн хүүтэй зээл олгох боломж бүрдэнэ гэж үзэж байгаа" гэв. 

1 Сэтгэгдэл
Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
Хамгийн их уншсан