Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН БҮХ ЦАГ ҮЕИЙН НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН ХОНОГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО Алтан цомын барилдааныг М-Си-Эс Энержи , Апу скайтел багууд 46 даваагаар тэргүүлж байна “Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа “МУЗЕЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА Нэгдүгээр тойрог зам төсөл хэрэгжсэнээр хотын төвөөр дамжих тээврийн эрчим нэмэгдэнэ Голомт банк Монголын Волейболын Холбоотой хамтран ажиллах гэрээг үзэглэлээ НӨАТ-ын сугалааны тохирол маргааш явагдана Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын ажил хэвийн үргэлжилж байна Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа
АНУ-ЫН ЭСЯ: ОУВС-ИЙН ХӨТӨЛБӨР МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЭМЗЭГ БАЙДЛЫГ БУУРУУЛСАН Ч АМЖИЛТТАЙ ДУУСГАЖ ЧАДААГҮЙ

 

АНУ-ын Элчин сайдын яам Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд шинжилгээ хийж тайлан гаргалаа. Үүнээс цар тахлын нөлөө болон Олон Улсын Валютын Сантай хамтран хэрэгжүүлсэн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хийсэн шинжилгээ анхаарал татаж байна.

Мөн Монголын улс төрийн нөлөө их байдаг уул уурхайн салбарт хөрөнгө оруулах нь илүү эрсдэл өндөртэйг тодотгожээ. Цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 39 хувийг бүрдүүлдэг үйлчилгээний салбар хамгийн их хохирсон ч оны хоёрдугаар хагаст "V" хэлбэрийн сэргэлт гарч, оны эцэст эдийн засаг нэг хувиар агших төлөвтэй байгааг эдийн засагчид тооцоолсон байна. Хэдий тийм боловч уул уурхай, хөдөө аж ахуйн салбар тогтвортой байгаа учир бусад ижил орнуудтай харьцуулахад хохирол багатайгаар цар тахлыг даван туулах боломжтой гэж АНУ-ын Элчин сайдын яамны тайланд дурджээ.

“COVID-19”-өөс сэргийлж гадаадын иргэдийг хилээр нэвтрэхийг хориглож, зорчигч тээврийн нислэгүүдийг зогсоосон зэрэг нь хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад төвөгтэй болгож байна гэж тайланд дурджээ.

Олон Улсын Валютын Сантай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг Монголд гурван жилийн хугацаатай хэрэгжүүлж, энэ оны тавдугаар сард дуусгавар болгосон юм. Энэ дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн ачаар Монгол Улсын эдийн засаг дахь эмзэг байдлыг бууруулсан хэдий ч хөтөлбөрийг амжилттай дуусгаж чадаагүй гэж АНУ-ын Элчин сайдын яамны шинжилгээнд дүгнэсэн байна. Учир нь банкны салбартай холбоотой анхааруулгыг Засгийн газар шийдвэрлэж чадаагүй гэжээ.

Монгол Улсын шүүхийн систем нь хөрөнгө оруулагчдыг хамгаалах байр байдалтай болж байгаа ч 2019 оны шинэчлэлээр Шүүгч, Прокурор, Авлигатай тэмцэх газрын ажилтнуудыг өөрчлөх процессыг хялбаршуулсан нь шүүхийн бие даасан байдлыг хангаж чадах эсэхэд асуулт дагуулж байна. 2019 оны 11 дүгээр сард Монгол Улсын Парламент Үндсэн хуулийн шинэчлэлээрээ энэ асуудлыг тусгаж өгсөн юм. Үүнээс гадна бизнесийн маргааныг шийдвэрлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэхэд хугацаа их авдаг нь гол эрсдэлүүдийн нэг гэж дүгнэжээ.

 

Эх сурвалж:bloombergtvmongolia.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан