Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Хөвсгөл аймагт спортын удирдах ажилтны семинар зохион байгуулж байна

Монголын Үндэсний Олимпийн Хорооноос энэ өдрүүдэд /2020.09.25-26/ Хөвсгөл аймгийн Мөрөн хотод “Олимпизм ба биеийн тамир, спорт” сэдэвт спортын удирдах ажилтны сургалт-семинарыг зохион байгуулж байна. Энэхүү сургалт семинарт МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Монголын Үндэсний Олимпийн Академийн Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар, “Улаанбаатар спорт менежмент” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир, Олон улсын залуучуудын “Ногоон наадам”-ын гүйцэтгэх хорооны наадам хариуцсан захирал Ц.Бат-Энх, Монголын спорт аялалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Жияандорж нар хүрэлцэн ирлээ.

Энэхүү сургалт семинар нь өсвөр үеийнхэнд чиглэсэн бие бялдрын хөгжил, бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, тэдэнд олимпийн боловсрол эзэмшүүлэх ажлын чанар, үр дүнг нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.

Тус сургалтыг нээж МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үг хэлсэн бөгөөд сургалтад хамрагдаж буй нийт гишүүдэд халуун байяр хүргэж, цаашдын олимпизмийг сурталчлах ажилд нь амжилт хүслээ. Мөн МҮОА-ийн Ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар Монгол Улсын биеийн тамир, спортын хөгжлийн тулгамдсан асуудлууд сэдвээр илтгэл тавьсан бол докторант Ц.Бат-Энх Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах “Олон улсын залуучуудын Ногоон наадам-2021”-ийн танилцуулга, МУБИС-ийн Биеийн тамир, спортын онол арга зүйн тэнхимийн багш Б.Нармандах “Сурагчдын бие бялдарын чанаруудыг хөгжүүлэх ба хөдөлгөөний чадвар, дадалд сургах сэдвээр номын дуу сонсгов.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан