Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
FATF-ИЙН БАГ ЭНЭ 7 ХОНОГТ ГАЗАР ДЭЭРХ ХЯНАЛТ, ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

 

Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр Монгол Улсын хийж, хэрэгжүүлж буй ажлыг газар дээр нь хянаж шалгахаар FATF-ийн баг энэ долоо хоногт ирэх товтой байна.

Терроризмтой тэмцэх зөвлөлийн дарга, хурандаа П.Одонбаатарын мэдээлснээр аравдугаар сарын 1-2-ны өдрүүдэд газар дээрх хяналт шалгалтыг зохион байгуулна. "Монгол Улс хийж хэрэгжүүлсэн ажлаа амжилттай хамгаалбал "Саарал жагсаалт"-аас хамгийн хурдан хугацаанд гарсан улс болно. Мөн Европын Холбооны “Хар жагсаалт”-аас гарах нөхцөл бүрдэнэ" гэж мэдээлж байсан юм.

Хамгийн сүүлд Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлгээс харилцан үнэлгээний хорооны онлайн хурлыг 2020 оны долоодугаар сарын 22-ны өдөр зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын гурав дахь шатны явцын тайланг эцэслэн батлаад байна. “Гурван зөвлөмжийн үнэлгээг ахиулсан, харин гурван зөвлөмжийн үнэлгээг хэсэгчлэн биелүүлсэн” гэж дүгнээд байгааг Төв банк мэдээллээ.

 

Эх сурвалж:bloombergtv.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан