Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, “Мөнххада” компанитай хамтран “Мөнххада стронг мэн” анхдугаар тэмцээнийг амжилттай зохион байгууллаа

Тэмцээнд пауэрлифтингийн олон улсын тэмцээн уралдааны медальтай эрэлхэг 12 хүчтэн бяр хүчийг сорин өрсөлдөх нь хурсан олонд баяр бахдал төрүүлэв. Цахим орчинд хүнд даацын машиныг шүдээрээ чирж олныг гайхшруулж буй Ц.Гантулгыг эс тооцвол дийлэнх нь хүчний спортын тамирчид байсан юм. Тэмцээний эхний даалгавар нь 200 литрийн савлагаатай дөрвөн ширхэг техникийн тосыг газраас татаж өрсөлдсөн бөгөөд тавцан, гол төмөртэйгөө нийлээд 950 кг жинтэй. Энэ төрөлд Ази тивийн аварга Т.Сайфола тэргүүлсэн. Дараа нь 25 кг жинтэй арван ширхэг элстэй савыг таван метрийн зайд байрлах 1.5 метр өндөртэй тавцанд цагтай уралдан байрлуулах нь тамирчдын тэсвэр хатуужлыг ихээр шалгах шиг болов.Энэ төрөлд Багануур дүүргийн тамирчин З.Ирээдүй илүүрхлээ. Тэрбээр өнгөрсөн жил “Талын хүчтэн” стронг мэн тэмцээнд түрүүлсэн туршлагатай нэгэн. Төгсгөлд нь тамирчид “Ланд круйзер 200” маркийн авто машин ачсан том оврын тээврийн хэрэгслийг 30 метр бүхий өгсүүр замд чирэх нь сонирхолтой боловч амаргүй даалгавар байсныг цохон тэмдэглье. Давхарласан хоёр авто машины нийт жин нь 9 тонн, 725 кг болж байсан юм. Энэ төрөлд хамгийн залуу оролцогч болох Ц.Бат-Эрдэнэ 1:14.70 минутад зайгаа амжилттай гүйцэтгэн түрүүлсэн бөгөөд түүний хувьд энэхүү тэмцээн анхных юм байна. Ингээд шүүгчид нийлбэр дүнг эцэслэхэд Багануур дүүргийн тамирчин З.Ирээдүй алтан медаль хүртэж, “Мөнххада” компаний гарын бэлэг, хөнгөлттэй үйлчлүүлэх эрхийн бичиг гардав. Харин түүний араас ойрхон нэхэж явсан гурван тамирчны оноо тэнцсэн тул нэмэлт тэмцээн зохион байгуулах болсон нь 200 кг жинтэй савласан элсийг хэн хол зайд аваачих. Энэ төрөлд Б.Хадбаатар 25 метр зайг туулснаар нийлбэр дүнгээр дэд байрт орж, хүрэл медалийн тавцанд Т.Сайфола, Ц.Бат-Эрдэнэ нар гарлаа. Медаль хүртсэн тамирчдад мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргалын гарын дардас, өндөр үнэ бүхий хөнгөлтийн эрхийн бичиг гардуулсан юм.Түүнчлэн энэ үеэр “Мөнххада стронг мэн” тэмцээнийг жил бүр энэ талбайд зохион байгуулахаар тогтлоо.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан