Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
АНУ-ын Ерөнхийлөгчийг хөнөөгөөд төрийн эргэлт хийхээр төлөвлөжээ
Америкийн цэргийн дөрвөн албан хаагч АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн амь насыг хөнөөгөөд цэргийн эргэлт хийхэд бэлтгэж байсан нь илэрчээ. Жоржия муж улсын Форт-Стюарт дахь мотобуудлагын гуравдугаар дивизийн баг командын бүрэлдэхүүний дайчдын бэлтгэсэн зэвсэг, галт хэрэгслийн агуулахыг ч илрүүлснээ тус мужийн прокурорын газрын төлөөлөгч Исабель Поли мэдэгдсэн байна.
Мөрдөн байцаалтын явцад тэр дайчид засгийн газрын эсрэг “Хэзээд бэлэн, хэзээ ч үхэшгүй” гэдэг бүлэглэлд нэгдэн оржээ.  Бүлэглэлийн тэргүүн байлдагч Айзек Агиги халагдсан цэрэг 19 настай Майкл Роркийг нууц хадгалж чадаагүйнх нь төлөө алахыг хамтрагчиддаа даалгаж байжээ.

Төрийн эргэлт хийхээр санаархагчид
Энэ бүлэглэл Форт –Стюартын зэвсгийн агуулахыг эзэлж аваад Вашингтон дахь дотоодыг хамгаалахын удирдлагын байр болон усан хангамжийн төвийг дэлбэлэхээр төлөвлөж байж. Үүний дараагаар тэд Ерөнхийлөгч Барак Обамагийн амийг хөнөөж төрийн эргэлт хийх гэж байсан байна. Агиги болон түүний хамсаатнууд “Цагаан ордон  харь гаралтай хар арьст Ерөнхийлөгчийн  байх газар биш” гэж үзэж байгаагаа мэдүүлжээ. 
Энэ бүлэглэлийн гишүүдийн тоо хэд болохыг прокурор тодорхой мэдээлээгүй байна. Харин энд цэргийн албан хаагчдаас гадна халагдсан дайчид ч бас байгаа гэжээ.
Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан