Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МҮОХ-НЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.ТҮВШИНБАЯР ДЭЭД ЛИГИЙН ТОГЛОЛТ ҮЗЭЖ СОНИРХЛОО

Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр өчигдөр Монголын сагсан бөмбөгийн тамирчдын холбооноос зохион байгуулж буй Дээд лигийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөөх цуврал эхний тоглолтыг үзэж сонирхолоо. Дээд лигийн тэмцээнд нийт зургаан баг оролцож, “Алдар Танан Гарьд”, “Хасын Хүлэгүүд” багууд аваргын төлөө шалгаран үлдсэн. “Алдар Танан Гарьд” плей-оффт “23 Storm” багийг цуврал тоглолтод 4:1-ээр буулгаж авсан бол “Хасын Хүлэгүүд” өмнөх даваандаа “Хан-Уул Хангарьд” багийг мөн 4:1-ээр хожжээ. Шигшээ эхний тоглолтод өнгөрсөн оны Дээд лигийн аварга “Алдар” спорт хорооны “Алдар Танан Гарьд” баг 82:78-аар хожиж цувралыг тэргүүлж эхэллээ. Энэ тоглолтод “Алдар Танан Гарьд”-аас Б.Мөнхболд 19 оноогоор багаа тэргүүлсэн бол О.Эрдэнэцогт 16, Г.Билгүүн 14 оноогоор удаалсан байна. Харин “Хасын Хүлэгүүд”-ийг баруун гарын бугуйндаа бэртэлтэй ч солгой гараараа тоглосон Б.Билгүүн 18 оноо авч хөгжөөн дэмжигчдээ баярлуулсан байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан