Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
 ОУВС: Энэ онд дотоодын эдийн засаг 2.6 хувиар агшина

Энэ онд дотоодын эдийн засаг 2.6 хувиар агшина гэх Монголбанкны таамагтай ойролцоо байна. Оны эхний хагасын гүйцэтгэл тааруу байсан нь төсөөллийг шинэчлэхэд хүргэсэн гэж байсан юм. Инфляцын төсөөллийг энэ онд 4.5 хувь, ирэх онд 6.6 хувьд байна гэж тооцоолсон байна. Энэ нь инфляцыг хоёр нэгж хувийн интервалтайгаар зургаан хувьд барих Монголбанкны зорилттой нийцэж байна.

Харин дэлхийн хэмжээнд эдийн засаг 4.4 хувиар агшихаар байгаа юм. Энэ нь өмнөх төсөөлөл болох 5.2 хувиас бага зэрэг дээрдсэн үзүүлэлт ч гэсэн их хямралаас хойших хамгийн гүн уналт юм. Олон Улсын Валютын Сан хямралын дарамт хөгжлийн түвшнээс хамааран харилцан адилгүй байгааг анхаарууллаа.

Буурай хөгжилтэй орнуудад илүү хүнд туссанаар хамгийн багадаа 100 сая хүн нэн ядуусын эгнээнд шилжихээр байна. Ялангуяа мэргэжлийн ур чадвар доогуур залуус, эмэгтэйчүүдэд, албан бус хөдөлмөр эрхлэгчдэд илүү хүнд тусна гэжээ. Ингэснээр орлого багатай бүлгийн орлого улам буурч, орлогын тэгш бус байдал нэмэгдэхээр байна.

ОУВС-ийн Ерөнхий эдийн засагч Гита Гопинат
“Хямралын дарамт тэгш бус мэдрэгдэж байна. Хөгжингүй орнуудын нөхцөл БНХАУ-аас бусад хөгжиж буй орнуудынхаас хавьгүй сайн байгаа. Харин улс, орнууд дотроо эмэгтэйчүүд, залуу боловсон хүчин, ур чадвар доогуур ажилчдад илүү хүндээр тусаж байна. Ядуус улам ядуурч, тэгш бус байдал улам нэмэгдэж байна. Салбараар нь авч үзвэл үйлдвэрлэлийн салбар сэргэж байгаа ч үйлчилгээний салбар ард хаягдах хандлага ажиглагдах боллоо” гэж мэдэгдлээ.

 

1 Сэтгэгдэл
Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
Хамгийн их уншсан