Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МОНГОЛЫН СПОРТЫН “АЛТАН ХУУДАС” МЕХИКОГИЙН БААТРУУД

1968 оны аравдугаар сарын 20-ны энэ өдөр буюу одоогоос 52 жилийн өмнө Монголын спортын түүхэнд алтан үсгээр бичигдэх түүхэн үйл явдал болж байлаа. Учир нь Мексикийн нийслэл Мехико хотноо болсон зуны XIX олимпийн наадамд Монгол Улс спортын дөрвөн төрөлд 16 тамирчин оролцоход чөлөөт бөхийн төрөлд 87 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбат агсан мөнгө, 52 кг-д ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав, 70 кг-д ардын багш, гавьяат тамирчин Данзандаржаагийн Сэрээтэр, 78 кг-д гавьяат тамирчин Төмөрийн Артаг агсан хүрэл медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа олимпийн тэнгэрт анх мандуулсан түүхтэй. Хагас зуун жилийн тэртээ Мексикээс авчирсан дөрвөн тамирчны олимпийн анхны медалийн замналаар Монголын тамирчид хүн төрөлхтөний спортын хамгийн том баяр наадмаас хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медалийг хүртээд байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан