Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банк ЦЕГ, Монголбанктай хамтран “Ятгах тусам нягтал-2” аяныг хэрэгжүүлж эхэллээ

Голомт банк Цагдаагийн Ерөнхий Газар, Монголбанктай хамтран цахим орчин дахь залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам нягтал-2” аяныг “Залилагчид боломж бүү олго” уриатайгаар10 дугаар сарын 28-аас эхлэн хэрэгжүүлж эхэллээ.

Тус аяныг энэ оны нэгдүгээр сард эхлүүлснээс хойш цахим орчин дахь залилан, луйврын гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.3 хувиар буурчээ. Гэсэн ч иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр мэдээллийн аюулгүй байдалд хянамгай хандах хэрэгтэй болж, цахим орчин дахь залилах гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс сэргийлэх мэдээлэл сургалт хүргэх шаардлагатай байгаа учраас ийнхүү үргэлжлүүлэх болжээ.

Энэ удаагийн аяныг санаачилсан Голомт банкны хувьд аяны хүрээнд олон улсын гүйлгээ, картын төлбөр тооцоо, интернэт болон смарт банкны үйлчилгээ, интернэт худалдаа, фэйсбүүк твиттер зэрэг сошиал сүлжээн дэх луйвар, залилан гэсэн үндсэн 5 чиглэлд анхаарлаа хандуулж, мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах талаар мэдлэг, мэдээллийг өргөн хүрээнд түгээж ажиллах юм.

Монгол Улс цахим хэрэглээгээрээ Ази тивдээ 1 дүгээрт, дэлхийд 10 дугаарт орж байгаа нь манай улсын иргэдийн цахим хэрэглээ хэр өндөр байгааг илтгэж байна. 2016 онд буюу иргэдийн цахим хэрэглээ төдийлөн идэвхжээгүй байсан үедманай улсад цахим луйврын гэмт хэрэг бүртгэгдээгүй байсан бол 2017 онд 292, 2018 онд 688 болж, 2019 онд 7,000 болж огцом өсжээ. Улмаар цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр цахим гэмт хэрэг өссөнөөр 2019 оны байдлаар 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан