Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Голомт банкны санаачилсан “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-т 200 мянган иргэн нэгдэж, хуримтлалтай болжээ

Жил бүрийн 10 дугаар сарын 31-нд тохиодог Дэлхийн хуримтлалын өдрөөр улс орнууд иргэдийнхээ санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, хуримтлалын ач тусыг таниулах зорилготойгоор олон арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн билээ. Манай улс 2017 оноос хуримтлалын үндэсний бэлгэ тэмдэгтэй болж “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Монгол Улс даяар тэмдэглэж эхэлсэн юм.

Энэ жилийн хувьд уг өдрийг Монголбанк, Хадгаламжийн Даатгалын Корпорац, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, Монголын Банкны Холбоо болон арилжааны банкнууд хамтран “Хуримтлуулах хялбархан” уриан дор Blue Sky зочидбуудлын Diamond танхимд 10 дугаар сарын 31-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Өдөрлөгийн үеэр Голомт банкны хамт олон иргэд, олон нийтэд хуримтлал хэрхэн үүсгэх, хуримтлуулах зуршлыг хэрхэн төлөвшүүлэх зэрэг хуримтлалын ач тусын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, хуримтлалын дансыг шууд нээх үйлчилгээ үзүүлэх юм. Голомт банк нь иргэдийг хуримтлалтай болгох, хуримтлуулах зуршлыг нь дэмжих зорилгоор Монголын банк санхүүгийн салбарт “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг 2015 онд анхлан санаачилж хэрэгжүүлснээр өдгөө орон даяар 200 мянган иргэн тус хөтөлбөрт нэгдэж хуримтлалтай болж чаджээ. Үндэсний хуримтлалын хөтөлбөр нь харилцагч сонгосон мөнгөн дүнгээрээ сар бүр тогтмол орлого хийснээр хуримтлуулах зуршлыг бий болгодгоороо онцлогтой Голомт банкны хадгаламжийн бүтээгдэхүүн юм.

Энэ өдөр харилцагчид Голомт банкны хамт олноос хуримтлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, хуримтлалын данстай болоод зогсохгүй, төлбөр тооцооны хамгийн хурдан, хялбар шийдэл болсон SocialPay дижитал хэтэвчийг нээлгэх, 7-22 насны хүүхэд залууст зориулсан The Color Card-ийг үнэ төлбөргүй захиалах зэрэг үйлчилгээнүүдийг авах боломжтой.

Голомт банканд хадгаламж нээлгэхийн тулд та заавал банканд очин дугаарлах шаардлагагүй бөгөөд өөрийн үнэт цагаа хэмнэн интернэт болон смарт банк, SocialPay дижитал хэтэвчээр хэдхэн хормын дотор нээж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх боломжтойгоороо давуу талтай.

Харилцагч та өөрийн болон хайртай дотны хүмүүсийнхээ ирээдүйг баталгаажуулах “Үндэсний хуримтлал”-ын дансаа ЭНД дарж нээлгээрэй.

 

1 Сэтгэгдэл
Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
Хамгийн их уншсан