Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ АҮЭБЯ: АИ-92 шатахууны импорт тасраагүй ч улсын хэмжээнд 11 хоногийн нөөцтэй байна Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ Төв азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (Carec)-ийн сайд нарын бага хурал эхэллээ С.Даваасүрэн: Энэ жил түлшний жинг нэмэгдүүлж, чанарыг сайжруулсан Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн 2027 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг УИХ-д танилцууллаа Пара жүдочид багийн ДАШТ-ээс хоёр дахь жилдээ хүрэл медаль хүртлээ Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1423 дуудлага мэдээлэл иржээ ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат уих-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ Баавгайн идэвхжил нэмэгдсэн тул сурагчдыг нийтээр аялалд авч явахгүй байхыг зөвлөлөө
Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийхөн Сирийн хямралын эсрэг байна

Тегеранд  өнөөдөр эхэлж байгаа Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний XYI дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа орнууд болон Иран улс Сирийн хямралыг зохицуулах арга үам эрэлхийлэх талаар санал нэгтэй байна гэж Ираны Гадаад хэргийн сайд Али Акбар Салехи мэдэгдсэн байна. “Өнөөдөр Сирид болж байгаа зөрчилдөөний талаар олон улсын олон байгууллага сэтгэл түгшиж байна. Ийм үед Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн ч үүнээс хоцрох ёсгүй” гэж Салехи өчигдөр мэдэгдсэнийг хэвлэлүүд онцолж байна. Сирид ерөнхийлөгч Башар Асадыг огцруулах хөдөлгөөн 2011 оны гуравдугаар сараас эхлэн өрнөж засгийн газар ард түмнийхээ өөдөөс зэвсэг хэрэглэж эхэлснээр энэ хугацаанд хэдэн арван мянган хүний амь нас эрсдээд байгаа юм. Дамаскийн албан ёсны мэдээгээр найман мянган хүний амь үрэгдсэн гэж байгаа бол засгийн газрын бус байгууллагууд энэ тоог 20 мянга гэж байгаа юм.
Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний дээд хэмжээний уулзалтад дэлхийн 120 гаруй орны төр, засгийн газрын тэргүүн оролцож байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан