Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Орхон аймагт ажиллаж байна

"АТЛАНТА-1996" зуны олимпийн наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавъяат тамирчин Доржпаламын Нармандахын нэрэмжит өсвөр үеийн жүдочдын 24 дэх удаагийн олон хотын тэмцээн өнөөдөр Эрдэнэт хотын “Хангарьд палас” ордонд эхэллээ. Нийт гурван өдөр зохион байгуулагдах тус тэмцээн т охид, хөвгүүдийн 56 жинд 1400 гаруй тамирчдын дунд зохион байгуулагдаж байна.

Өнөөдөр тэмцээний эхний өдөр хөдөө орон нутаг болон нийслэлийн 61 клубийн 458 өсвөрийн жүдочид 20 жинд аваргаа тодруулна.

Тэмцээний нээлтийн арга хэмжээнд Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр оролцож, залуу тамирчдад баяр хүргэж амжилт хүслээ.

Сонирхуулахад гавъяат тамирчин Д.Нармандах нь орчин үеийн Олимпийн наадмын 100 жилийн ой “АТЛАНТА-1996” наадмаас жүдо бөхийн -60 кг-ын жинд Монгол улсын цорын ганц медалийг авчирсан алдартан төдийгүй, улсын аварга шалгаруулах тэмцээнд 10 удаа түрүүлж, Азийн аварга болсон анхны жүдоч юм. Түүний нэрэмжит тэмцээнд хүндэт зочдоор жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Г.Баяржавхлан, Д.Бадрах, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Д.Баттулга, Ж.Баярсайхан, гавъяат тамирчин Т.Үйтүмэн, О.Пүрэвбаатар, Х.Батхишиг нар уригдан очсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан